Улсын их хурал

Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

О.Намуун
2015-09-09 00:02

Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлаар 2015 оны ээлжит бус чуулган эхэллээ.

Ч.Сайханбилэг: Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдад Цэрэндашийн Оюунбаатарыг нэр дэвшүүлж байна. МУ-ын ЗГ-ын гишүүнээр М.Зоригт, Г.Баярсайхан, Б.Болор, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг нарыг дэвшүүлж байна. Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох асуудал хуулийнхаа хүрээнд явж байгаа. Дэлхийн 2-р дайны үед Георгий Дмитрев гэдэг хүнийг хэлмэгдүүлж байсан. Өнөөдөр би зургаан сайдаа нөхөн томилуулахаар УИХ-д оруулж ирж байна. Тэрнээс биш Ч.Сайханбилэгийн шүүх хурал биш. 3,2 тэрбум ам.доллар босгосон бол манай өрийн хязгаар 58,3%, ам.доллар 2000 хүрэхгүйгээр явж болох байсан. Оюутолгойн төсөл 2009 оноос эхэлсэн. Цаашид олон жил Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх болно. Оюутолгойн асуудлыг дараа жичид нь дэлгэрэнгүй ярина. Та нарын ганц улс төр хийдэг сэдэв шүү дээ.

Д.Арвин: Дөрвөн жил болоод ялсан нам хүнээ тавьдаг бичигдээгүй хууль байгаа нь үнэн. Энэ нь боловсон хүчний доголдол бий болгосон. Гэр бүл, найз нөхдөө төрийн албанд тавьчхаад тэднийг төрийн албан хаагч гэж нэрлэх нь зохисгүй. Энэ хүмүүсээ соль. Би монголын төрд ажиллахдаа ах дүү нараа ажилд томилж яваагүй. Чин шударга ажиллаж ирсэн. Монголын төрийг бага доромжил. Шигшигдсэн боловсон хүчнүүдээ эргээд тавихгүй бол та нартай хариуцлага тооцно шүү. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын засаглал хамтарч ажиллаж чадахгүй байна. Монголд өнөөдөр удирдагч хэрэгтэй байна. Ард түмний нэрээр дан, давхар дээл гэж ярихаа болих хэрэгтэй. Улс төржиж тоглож байна. Монголын төрийг нэгдмэл аваад явчих чадвартай ганц эсвэл 10 хүн энэ төрд хэрэгтэй байна.

Ч.Сайханбилэг: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дан, давхар дээлний асуудал нээлттэй байгаа. Хуулиндаа зохицуулаагүй байгаа. УИХ-д орж ирж буй бүх төрийн бодлого, бичгүүдийг бид олуулаа ярьж байгаад гаргадаг. Цаг үеийн хүнд асуудлыг хамтраад шийдээд явах мөр зэрэгцээд сууж байгаа өөрсдийнхөө нэгийг л нэр дэвшүүлж байна.Энэ салбаруудыг аваад явчих хүмүүс гэдэг утгаар нь энэ 6 хүний нэрийг дэвшүүлж байна. Бүгд энэ тогоонд чанагдсан хүмүүс. Бид хэн нь хэнийгээ сайн, муу гэж дүгнэх юм бэ. Би гаднаас хэн ч танихгүй хүнийг сайдын нэрд дэвшүүлээгүй. Би гаднаас огт танихгүй хүмүүс оруулж ирээгүй, парламентын тогоонд хамт чанагдаж байгаа чадвартай хүмүүс оруулж ирсэн. Шийдлийн Засгийн газар гэдэг нэрийг хэн нэгэн өгөөгүй, амьдралаас урган гарч ирсэн нэр. Улс эх орны эдийн засагтай холбоотой болон ер нь шаардлагатай бүх шийдвэрүүдээ бид цаг алдалгүй гаргаад явж байгаа.

Харин одоо эдийн засгийн байдал цэвэр гадаад хүчин зүйлээс шалтгаалж эхэлж байна. Одооноос төсвийн гол орлого бүрдүүлж байгаа түүхий эдүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж эхэлж байна. Эдийн засгийн хувьд үүссэн нөхцөл байдал бидний дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой байсан тал бий. 2008,2009 оны эдийн засаг, түүхий эдийн уналтыг бид хамтын хүчээр даван гарч байсан. Одоо энэ үед хамтарч ажиллах нь чухал байна.

УИХ-д орж ирж буй бүх төрийн бодлого, бичгүүдийг бид олуулаа ярьж байгаад гаргадаг. Дүүргүүд газрын татвараа нэмсэн гэсэн асуудал яригдаж байна. 1997 оноос хойш газрын татварын хэмжээг ер өөрчлөөгүй, одоо нэмэх цаг болсон гэж дүүргүүдийн Газрын албанаас хандсан. Газрын татварын асуудлыг тодруулаад эргэж мэдэгдье. Миний дөнгөж цаг хүрэхгүй хугацааны өмнө хийсэн мэдэгдлийг энд ингэж гуйвуулж ярьж болохгүй.

Ж.Батзандан: Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа учраас сайд нараа томилоод ажлаа явуулах нь чухал байгаа. Улс оронд үүсээд буй нөхцөл байдал, улс төрийн хямрал та бүхнээс онцгой арга хэмжээ авахыг шаардаж байгааг ойлгоорой. Үүсээд байгаа нөхцөл байдал биднээс онцгой арга хэмжээ авахыг шаардаж байна. ЗГ-ынхан үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Олон хүн, судлаачид суурь хуулиа өөрчлөхийг шаардаж байна. УИХ-ын гишүүд иргэдээсээ дор мэдрэмжгүй байж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Монгол Улсын Шадар сайдаар томилохыг гишүүдийн олонх нь дэмжлээ.

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Намдагийн Батцэрэгийг томилохыг дэмжсэн тухай байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Л.Болд: Шударга ёс цаашдаа хэрэгжих үү үгүй юу гэдгийн илрэл болсон нэг асуудал бол Зайсангийн иргэдийн газрын асуудал байсан.Түүнийг шийдсэн.

Ч.Сайханбилэг: С.Бямбацогт сарын өмнө яг энэ индэр дээрээс оруулж ирэх 6 сайдыг хурдан томилж өгнө гэж хэлж байсан.

Д.Батцогт: Нэр дэвшигчдийг дэмжиж байгаа. Боломжийн ажил хийчих болов уу гэж найдаж байгаа. Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг үндсэн чиглэлийн яам болгосон нь бас их учиртай шүү. Үүнийг бодож ажиллах хэрэгтэй. Төрийн тус/хамгаалалттай газарт зөвшөөрөл олгож буйг зогсоох, нөхөн сэргээлт хийх хөрөнгийг төсөвт тусгуулах хэрэгтэй. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг байдлыг бид таслан зогсоох хэрэгтэй.

Д.Арвин: Урт нэртэй хууль маш хүнд нөхцөлд батлагдсан. Гэтэл өнөөдөр энэ хууль хэрэгжихгүй, зөрчигдсөөр байна. Уулын мухарт тавьсан намын үүрийн дарга нараас эхлээд боловсон хүчний асуудлаа засаарай. Боловсон хүчний буруу томилгооны асуудлыг та нэг мөр болгож зөвөөр цэгцлээрэй.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэгийг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

 

Сангийн сайдад нэр дэвшигч Б.Болорын танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулж байна.

Б.Болор: Монгол Улсын төсвийн байдал нэлээд хүнд байгаа. Ирэх жилүүдэд ч хүнд байх төлөвтэй байна. Бид улс орны асуудлыг энэ танхимд хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Хүндрэлийг ч бас хамтдаа давах болно. Төсвийн тодотголыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай байгаа. Хамгийн ойрын хугацаанд хийгдэж таарна. Бид 2015 оны төсвийг өөдрөгөөр харж баталсан. Өнөөдөр гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарч эдийн засаг хүнд байгаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг томилох саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Шадар сайдаар Ц.Оюунбаатар, БОНХАЖ-ийн сайдаар Н.Батцэрэг, Сангийн сайдаар Б.Болорыг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа.

 

Д.Арвин: З.Баянсэлэнгийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд гэр хорооллын асуудлыг онцгойлон анхаарахыг хүсч байна. Дэлхийд 30 давхар барилга барьж байхад манайд 13 давхраас дээш барилгын зөвшөөрөл олгохгүй байгаа нь хөгжлөөс хойш татсан хэрэг. Сангийн яамд үе дамжин ирсэн авилгачид байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчийн томилолт нь л гэхэд ялгаатай байна. Зарим эмнэлэг захаас ч дор байдалтай. Монгол Улсын эмнэлэг, сургууль, соёлын асуудлыг 2000 оноос хойш үл хайхарч байна. Нийгмийн салбарыг онцгойлон анхаарах хэрэгтэй. Зарим эмнэлэг бок, савангийн ч мөнгөгүй байна. Ийм байж болохгүй. Нийгмийн салбарын албан хаагчдын нөхцөл байдлыг сайн харж үзээрэй.

Л.Эрдэнэчимэг: Сүүлийн 8-10 жилийн хугацаанд томилогдсон сайд нарын хэдэн хувь нь мэргэжлийн сайд байсан бэ? 70 хувь нь мэргэжлийн хуульч байсан. Давхар дээлтэй байх үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш болсон сайд нар тэр бүр мэргэжлийн хүн байгаагүй.

Б.Болор: Төсвийн тодотголыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай байгаа.

Л.Эрдэнэчимэг: З.Баянсэлэнгэ гишүүнийг сайд болох сургаар хэвлэлээр баахан "нүдэж" байна. Тэр ч бас хуульч мэргэжилтэй хүн. Зайсанд амьдарч байгаа сайд нараас илүү гэр хорооллын амьдралыг З.Баянсэлэнгэ гишүүн маш сайн мэдэж, засч ажиллана. Эмэгтэй гишүүд барьж авсан ажлаа хэнээс ч илүү сайн хийж байгаа. Яам бол тухайн салбарын мэргэжлийн байгууллага. Мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн баг ажилладаг. Сайд бол менежер.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгийг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

 

Б.Болор: Төсвийн тодотголыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай байгаа.

Б.Гарамгайбаатар: Зам тээврийн сайдад нэр дэвшиж байгаа М.Зоригт гишүүнийг би дэмжиж байгаа. Зам тээврийн яамыг бодлогын яам болгох хэрэгтэй байгаа гэдгийг хэлмээр байна. Зам тээвэр том салбар. Өмнө агаарын тээвэр,төмөр замын ажилд анхаарлаа хандуулж ирсэн. Тариф үнэлгээнд анхаарлаа хандуулах нь зөв.

М.Зоригт: Зогссон ажлуудыг явуулах бодолтой байгаа. 20 гаруй жил АА удирдсан. Өөрөө хийх бус мэргэжлийн, чаддаг хүмүүсээр хийлгэх нь чухал. Богино хугацаанд сонгогдож байгаа ч хийхээр бодож, төлөвлөсөн ажил их байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар М.Зоригтыг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Батцогт Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайханыг танилцуулж байна.

Г.Баярсайхан: Төрдөө тангаргаа өргөсөн төрийн албан хаагч хуулийнхаа дагуу тогтвортой ажиллана. Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангана. Олон нам ээлжлэн төр барьж байгаа. Хууль зөрчсөн асуудал байх юм бол түүнийг засч залруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайдаар Гарьдхүүгийн Баярсайханыг томилохыг гишүүдийн олонх дэмжлээ.

 

Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.