Дэлхийд

Стив Жобсын “ясыг өндөлзүүлсэн” Шинэ iPad-ын үзүүлэлтүүд ба үнэ

trends.mn
2015-09-09 17:27

Аpple iPad гарснаас хойших хамгийн том өөрчлөлт хэмээх шинэ бүтээгдэхүүн iPad Pro-гоо танилцууллаа. Гол үзүүлэлтүүд нь:

  •  -12,9 инчийн дэлгэц
  • -А9Х чип, өмнөх iPad Air 2-ын A8X chip-ээс 1,8 дахин хурдтай, анх гарч байснаасаа 22 дахин хурдан
  • -799-1000 доллар гарах үнэтэй
  • -Лаптоптой өрсөлдөх программ, хүчин чадалтай. Гэхдээ үзгээр болон хуруугаар мэдэрч удирдах боломжтой
  • -Биет кийбордод дуртай хүмүүст зориулсан смарт кийбордтой, iPad Pro энэ кийбордод суурилуулмагц автоматаар тохиргоо хийгдэнэ.
  •  - Анх гарч байсан iPad-тай адил 712г жинтэй
  • - 6,1мм нимгэн iPad Air2-тэй харьцуулвал 6,9мм нимгэн
  • -Өмнөх загвараас 3 дахин чанга спикертэй
  • -11 сард худалдаанд гарна

 

Ийнхүү нэгэн цагт бүтээгдэхүүнээ танилцуулах ижилхэн индэр дээрээс хэн одоо үзэг хэрэглэх юм бэ гэж “онгирч” шинэ цагийг нээж асан Стив Жобс амьд сэрүүнсэн бол ажилчдаа загнаж мэдэх үзүүлэлтүүдтэй iPad Pro худалдаанд гарлаа. Арга хэмжээний трэндийг дагаж буй твиттер хэрэглэгчдийн дунд гоё бүтээгдэхүүн боловч бага хэмжээний мөнгө нэмээд Мак Airbook авах нь дээр гэх санал олон харагдаж байв.

 iPad Prо-гийн үнэ 799 доллароос

 

 

Гэрэл зургийг wired.co.uk-ээс