Дэлхийд

 iPhone 6S-ийн онцлох үзүүлэлт: 3D touch

trends.mn
2015-09-09 18:15

Apple компани цаг, ТВ, iPad pro зэрэг бүтээгдэхүүний араас хэрэглэгчдийн хамгийн их нүд чих тавин хүлээж байсан 6s болон 6s plus –ын онцлогийг танилцууллаа. Энэ удаа илүү хурдтай процессор, сайн камераас гадна 3D touch, ягаан, алтлаг өнгөтэй гарсан нь онцлог үзүүлэлт боллоо. 3D touch нь зөвхөн хуруугаар хүрэх төдийгүй хэр чанга дарж байгааг мэдэрч, эргүүлэх, дэлгэх, нэг цэг заах гэх мэтэд илүү орон зайн мэдрэмжтэй хариу үйлдэл үзүүлнэ. Мөн iPhone 6s селфи авахад зориулсан тод гэрэлтэй 5мп-ийн камератай ажээ. 

 “Бүгд танил харагдаж байж магадгүй, гэхдээ бид бүгдийг нь өөрчилсөн. Энэ удаагийх хамгийн сайн хөгжүүлсэн iPhone, ер нь дэлхий дээрх хамгийн сайн смарт утас”. Тим Күүк

Бусад онцлог үзүүлэлтүүд

  • A9 процессор, А8-аас 70-90 хувь хурдан
  • TouchID-ийн хоёрдугаар үе буюу хурууны өндөг мэдрэхдээ хоёр дахин хурдан
  • Цоо шинэ ' iSight 12 мегапикселийн камера, өмнөх загвараас 50% сайжирсан үзүүлэлт
  • Ретина дэлгэц ашиглан жирийн зурагнаас гурав дахин гэрэлтэй зураг авдаг 5 мегапикселийн селфи камера