Нийгэм

Зориг сангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-09-09 23:31
  •  

    Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэх, мөн тодорхой тооны оюутнуудад мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломж олгох юм байна. 

    Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага: 

    -          Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

    -          Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,

    -          Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

    -          Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.

    Бүртгэл:

    -          2015 оны 09 сарын 24-ний 16 цагаас өмнө http://www.jotformpro.com/zorigfoundation/SDC2015-16 хуудсаар орж цахим өргөдлийн маяг бөглөнө.

    -          Дээрх хуудсанд "Тэтгэлэгт оюутан, түүний хариуцлага" сэдвээр 500 үгтэй эссэ /ЗААВАЛ/ хавсаргана,

    -          Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулга зэргийг ЗААВАЛ хавсаргана

    -          Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/

    Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

    Шалгаруулалт:

    Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

    Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

    -          Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас

    -          Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)

    -          Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: [email protected]    


  1. 27.123.213.* Б.Мөнх-эрдэнэ 2015-09-23 16:28
    эрэгтэй оюутан оролцож болох уу?