Улсын их хурал
Д.Ганбат: Алдаагаа засч байна
2015-09-10 01:23
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан /2015.09.08-нд/-аар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авснаар хоригийг хүлээн авах хугацаа ирэх долоо хоног хүртэл хойшлоод байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед гишүүд “Хоригийг хүлээн авахдаа жирийн иргэдийн чөлөөлөгдөх эрхэнд халдахгүйгээр яаж хаалт тавьж, засах вэ” гээд нэлээд маргалдсан. Гарцаа олсон уу. Санал хураалтыг ямар байдлаар хийх вэ гэдгээс олон зүйл шалтгаалах нь гэж ойлгогдсон?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийг хамруулсан. Үүнд хээл хахууль авах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан байдлаа урвуулах. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэхчлэн долоон төрлийн хэрэг хамарсан. Мөн Эрүүгийн тусгай ангийн 190.1-ийн хэргийг Өршөөлд хамруулж, ялынх нь хугацааг хоёр жилээр хасахаар тусгасан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нь өмнөх Өршөөлийн хуульд багтаж байсан уламжлалын дагуу багтаая гэсэн. Үүнд бүлгэрхэж зодолдох, бусдын биед гэмтэл учруулах, танхайрах гэсэн зүйл ангиуд багтсан.
-Шударга ёс эвсэл завсарлагынхаа хугацааг урагшлуулж татъя гэдэг санал тавьсан уу?
-Одоохондоо энэ тухай мэдэгдээгүй байна. Завсарлагын хугацаа ажлын тав хоног, үүнээс нэг л хоног өнгөрсөн байна.
-Хоригийг хүлээж авахыг та дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа, манай бүлэг “Хоригийг хүлээж авъя” гэдэг шийдвэрийг гаргачихсан шүү дээ. Дээр нь МАН-ын бүлэг хүлээж авахаа мэдэгдсэн.
-Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга, сайд З.Баянсэлэнгэ хоригоор завсарлага авч байгаа үндэслэлдээ “Авилгатай тэмцэх газар 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн эздийн нэрсийг зарла гэсэн. Хуулиараа нэрийг нь зарлахыг зөвшөөрдөг юм уу. Нууц гээд л хаалттай хэлэлцээд байсан?
-Хуулиараа хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд яваа хувь хүмүүстэй холбоотой хэргийг нэр заан зарлаж болохгүй. Хууль зөрчсөн хэрэг болно. Тэгэхээр энэ асуудлыг хаалттай хуралдаанаар нууцын журмаар хэлэлцэх боломж бий. Хэн хэчнээн төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэж байна вэ гэдгийг.
-Тэгвэл уржигдар болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ө.Энхтүвшин гишүүн “Нууц юм гэж байхгүй болсон, Ардчилсан намаас хэн нь, Ардын намаас хэн нь шалгагдаж байгаа юм. Хэл, хэл” гэж байгаад хоёр гишүүний нэр зарлуулсан?
-Байнгын хорооны хуралдааныг даргалж байхдаа би хоёр гишүүнтэй холбоотой асуудлаар мэдээллийг нь нууцын журмын дагуу тараасан. Гэхдээ нэрийг нь хэл гэж шаардаагүй, хуулийн дагуу хариул гэдэг шаардлагыг холбогдох албаны хүмүүст хэлсэн. Тэд тайлбарласан, хориглох боломж байгаагүй.
-Авилгатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтны тайлбараар нэр бүхий хоёр гишүүний талаар эхлээд шалгагдаж байгаа, прокурор хянаж байгаа гээд, дараа нь түдгэлзүүлсэн юм ярьсан. Юу гэж ойлгох вэ?
-Түдгэлзүүлсэн гэж ойлгосон. Наад асуудлаа Авилгатай тэмцэх газрынхнаас асуухгүй юу. Нэг гишүүн нь байнгын хорооны хуралдааны үеэр тайлбараа хийсэн.
-Авилга, албан тушаалын хэргээс болж 350 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэдэг тооцоог хаанаас гаргасан юм бол. З.Баянсэлэнгэ гишүүн АТГ –аас гарсан тоо гэх. Гэтэл тус газар арай өөр тоо хэлээд байдаг?
-Тэр хаанаас гарсан тоо юм мэдэхгүй. АТГ бол 30 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой, 110 хүнд хамаарах мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн шатанд буюу ажиллагаанд байгаа хэрэг гэж мэдээлэл өгч байсан. Ер нь тэгээд шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан мэтээр үзэж болохгүй.
-“Шударга ёс” эвсэл завсарлага авахдаа “350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нэрс зарла” гэдэг шаардлага тавьж байгаа, нэр хэлэхгүй байна, завсарлагаа цуцлахгүй гэвэл яах вэ?
-Тухайн бүлэг нэг л хуулиар завсарлага авах эрхтэй. Тэгэхээр Шударга ёс эвслийн бүлэг хоригоор дахин авах бололцоогүй. Шаардлагатай гэж үзвэл завсарлага авах эрх нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэгт л бий. Бие даагчдын хувьд завсарлага авах субъект биш. Ер нь АН, МАН хоёр хоригийг хүлээж авах байр суурьтай байгаа учраас завсарлага авах шаардлага үүсэхгүй л болов уу.
-Авилга, албан тушаалтын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, хууль баталсныг олон нийт шүүмжилж, АН болоод УИХ-ыг буруутгаж байна. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Нэг юм хэлэхэд, алдаа гаргаснаа засч чадаж байна. Хуулийнхаа хугацаанд шийдэгддэг процессоор л явж байна. Ер нь тэгээд манай нийгэмд болохгүй бүтэхгүй олон асуудал байна. Энэ үед УИХ-аас Өршөөлийн хуулийг баталсан нь цагаа олсон гэж хэлнэ. Нийгэмд гарч байгаа энэ олон сөрөг үр дагаврыг өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хууль зохицуулж чадахгүй байна. Үүнээс болж “Хохирол барагдахгүй байна, хэтэрхий шоронжиж байна, өөрийнхөө хийсэн гэм бурууд нийцэх ял авч чадахгүй байна” гэх олон шүүмжлэлийг дагуулдаг.
УИХ 1992 оноос хойших 20-иод жилийн хугацаанд таван удаа Өршөөлийн хууль баталсан. Сая батлагдсан Өршөөлийн хуулиас бусдад өмнөх Ерөнхийлөгч нар хориг тавьсан тохиолдол байхгүй. Энэ удаагийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан нь ч мөн зөв л дөө.
-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хэчнээн хэмжээний зардал гарах вэ?
-Нийтдээ 150-180 сая төгрөгт багтаагаад явуулчих байх. Тахарын алба хуягласан хамгаалалттайгаар ялаас чөлөөлөгдөх иргэдийг орон нутагт нь хүргэж өгнө.
-Ээлжит бус чуулган зарлагдахаас өмнө Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдсан. Өнөөдөр дахин хуралдсан уу?
-Өнөөдөр /өчигдөр/ хуралдаагүй. Өршөөлийн хууль батлагдсаны дараа комисс хоёр удаа хуралдаж, Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад зүйл заалтыг хэрэгжүүлэх хүрээнд зохих шийдвэрийг гаргасан. Хориг тавигдсанаас бусад гэхээр Захиргааны зөрчил гаргасан, тэнсэн ял авсан, хөхүүл хүүхэдтэй эх, 3 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцгүүд хамрагдаад явж байгаа. Ингэснээр тэд чөлөөлөгдөж байна. Хил гаалиар гарч, сургуульд суралцах эрх нь мөн нээгдсэн.
Ингэхдээ хорихоос бусад мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлт, шүүхийн шатанд байгаа хэргүүд дээр хориг тавигдсаныг дахин хэлье.
-Тэнсэн ял сонссон хэчнээн иргэн байсан бэ?
-5000 орчим иргэн.
-Жолоо барих эрхээ хасуулсан иргэний тоо 80 мянга гэдэг мэдээлэл цацагдсан, бодитой юу?
-Зөв. Жолоо барих эрхээ хасуулсан иргэний тоо 81-82 мянго орчим. Тэд жолоочийн үнэмлэхийнхээ эрхийг сэргээлгэх боломжтой.
-Жолооны үнэмлэхээ сэргээлгэхэд шалгалт өгнө, өгөхгүй гээд хоёр өөр юм яриад байна. Яг яах юм бэ?
-Шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхээ сэргээх боломжтой. Лицензийн төвд хандана. Онцлоод хэлэхэд, есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Шинэ хууль хэрэгжих болсноор авто замд гардаг осол 50 хувиар багасч байна. Энэ бол зөв хууль цагаа олж батлагдсаны л илрэл. Тэгэхээр УИХ шинэ Эрүүгийн хуулиа, Зөрчлийн хуулиа батлаад явчихвал гэмт хэрэг багасах боломжтой нь харагдаж байгаа. Монголыг тамын тогоо шиг байлгаж боломгүй байгаа.
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед гишүүд “Хоригийг хүлээн авахдаа жирийн иргэдийн чөлөөлөгдөх эрхэнд халдахгүйгээр яаж хаалт тавьж, засах вэ” гээд нэлээд маргалдсан. Гарцаа олсон уу. Санал хураалтыг ямар байдлаар хийх вэ гэдгээс олон зүйл шалтгаалах нь гэж ойлгогдсон?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийг хамруулсан. Үүнд хээл хахууль авах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан байдлаа урвуулах. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэхчлэн долоон төрлийн хэрэг хамарсан. Мөн Эрүүгийн тусгай ангийн 190.1-ийн хэргийг Өршөөлд хамруулж, ялынх нь хугацааг хоёр жилээр хасахаар тусгасан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нь өмнөх Өршөөлийн хуульд багтаж байсан уламжлалын дагуу багтаая гэсэн. Үүнд бүлгэрхэж зодолдох, бусдын биед гэмтэл учруулах, танхайрах гэсэн зүйл ангиуд багтсан.
Санал хураалтын тухайд хоёр хувилбар бий. Эхнийх нь хоригийг хүлээж авсны дараа Хууль зүйн байнгын хороо холбогдох өөрчлөлтийг оруулаад УИХ-аар батлуулахад хууль хэрэгжих бололцоо бий. Хоёр дахь гаргалгаа нь, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөөд зүйл заалт бүрээр санал хурааж болно. Гишүүдээс санал хураалгаж шийднэ.
-Шударга ёс эвсэл завсарлагынхаа хугацааг урагшлуулж татъя гэдэг санал тавьсан уу?
-Одоохондоо энэ тухай мэдэгдээгүй байна. Завсарлагын хугацаа ажлын тав хоног, үүнээс нэг л хоног өнгөрсөн байна.
-Хоригийг хүлээж авахыг та дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа, манай бүлэг “Хоригийг хүлээж авъя” гэдэг шийдвэрийг гаргачихсан шүү дээ. Дээр нь МАН-ын бүлэг хүлээж авахаа мэдэгдсэн.
Нэгэнтээ л Монгол Улс авилгатай тэмцэж байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв л дөө
.-Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга, сайд З.Баянсэлэнгэ хоригоор завсарлага авч байгаа үндэслэлдээ “Авилгатай тэмцэх газар 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн эздийн нэрсийг зарла гэсэн. Хуулиараа нэрийг нь зарлахыг зөвшөөрдөг юм уу. Нууц гээд л хаалттай хэлэлцээд байсан?