Дэлхийд

Дүрвэгсдийн хүүхдүүдийн итгэл, мөрөөдөл тэдний зурагт

О.Намуун
2015-09-10 23:54

    Грек, Македони хил дээрх дүрвэгсдийн түр лагерьт очив. Сербийн хил рүү явах галт тэргэнд суухаас нь өмнө дүрвэгсдийг энэхүү лагерьт түр байлгадаг гэнэ. Энэ нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд сайн дурынхан энэхүү лагерийг ажиллуулдаг ажээ. Өдөр бүр энд 250 эх, хүүхдийг сэтгэлзүйгээр нь дэмжихийн тулд сэтгэл зүйч, эрүүл мэндийн мэргэжилтэн болон янз бүрийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна.  

Майхны дотор ээжүүд хүүхэдтэйгээ хамт тоглож байлаа. Тэднийг хамгаална гэдэг хэцүү. Миний хүү үнэхээр цухалдуу байдаг болсон, үргэлж л уйлдаг. Тэдэнд яг юу болоод байгаа, бид хаашаа явж байгаа гэдгийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй л байна.” нэгэн ээж бидэнд ярив.

Харин сайн дурын ажилтнууд “Бид аль болох тэднийг таатай, сайхан байлгахаар хичээж байна. Энд ирж буй эх, хүүхдүүд маш их ядарсан байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд нөхөр, хүүхэдтэйгээ уулзахын тулд сэтгэл санаа, бие мах бодийн маш олон хүнд асуудалтай нүүр тулгарсан байдаг. Тэдэнд ямар нэгэн бэлгийн болоод сэтгэлзүйн дарамт учирсан эсэх талаар нь ярилцах хүндрэлтэй. Учир нь лагерьт богино хугацаагаар байдаг бөгөөд хэл ойлголцохгүй хүмүүс олон. Эхэндээ тэд бүх юм зүгээр гэж хэлдэг боловч тэднийг ажиглаад ирэхээр ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэж эхэлдэг. Англиар ярьдаг хүмүүстэй ойлголцоход амархан. Харин бусад хүмүүсийг ажиглах хэрэг гардаг. Дараа нь чадахаараа туслах гэж хичээдэг.” хэмээн дүрвэгсдийн лагерийн сайн дурын ажилтан хэлэв.  

НҮБ-ын хүн амын сангийн сайн дурын ажилтнуудын хэлж буйгаар хүүхдүүд зураг зурах дуртай аж. Хүүхдүүдээс юу зурсныг нь асуухад тэд “мөрөөдөл”, “ирээдүйд ийм байгаасай гэж хүсч байна” гэж хариулдаг ажээ.

 

“Энэ бяцхан шар цэцгийг зурсан охин ганцаардлыг мэдрэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн.”

 

Гэр. Хүүхдүүд ихэвчлэн мод, цэцэг бас нар туссан байшин  зурдаг.”

 

 

Дайнаас хол байя."

 

Шинээр эхэлнэ гэдэгт итгэж байна.

 

Эрх чөлөө. Үүнийг зурсан охин эрх чөлөөтэй байхыг хүсч байна гэж хэлсэн.”

 

Үүнийг зурсан охин гүнж болохыг хүсч байна гэж хэлсэн.”

 

Хайр. Маш олон хүүхэд зураг дээрээ хайр гэж бичсэн байдаг.”

 

Үүнийг зурсан хүү аз жаргалтай байхыг хүсч байна гэж хэлсэн.

 

Шувуу болоод, холын холд ниснэ.

 

Үүнийг зурсан хүү Сирид байгаа аавтайгаа хамт байхыг хүсч байна гэж хэлсэн.”

 

buzzfeed.com