Нийгэм

1500 ам.долларын тэтгэлэг олгох Мабүчи хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ

Bolor Rose
2015-09-11 00:21

Мабүчи тэтгэлгээр Японд сурсан залуус хамтарч Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо байгуулсан билээ. Уг холбоо Мабүчи сангаас дэмжлэг авч Монголын их, дээд сургуульд суралцах оюутнуудад зориулсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гарган нэг хичээлийн жилд нэг оюутанд 1500 ам.долларын тэтгэлэг олгохоор болсон билээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд  4 жилийн турш тэтгэлэг авах боломжтой бөгөөд энэ жилийн хувьд  1-р курсийн 20 оюутан, 3-р курсийн 10 оюутныг шалгаруулан тэтгэлэгт хамруулахаар болсон. 

Бүрдүүлэх материал: 
1. Тэтгэлэг хүссэн өргөдөл (батлагдсан маягтын дагуу) 
/Бүртгүүлэхээр ирэхдээ маягтыг авч бөглөж болно/
2. “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн эссе.
3. Өрхийн орлогыг тодорхойлох бичиг баримт (өрхийн гишүүдийн цалингийн тодорхойлолтын эх хувь, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар).
4. Одоо сурч буй болон төгссөн сургуулийн тодорхойлолт
5. 1-р курсийн оюутнууд: Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбар, (эх хувийг ам ярилцлага өгөхдөө авч ирэх)
3-р курсийн оюутнууд: 1, 2-р курсийн дүнгийн тодорхойлолт 

Бүртгэл, шалгаруулалт: 
09/10-09/15 хүртэл тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг хүлээн авна 
9/15-аас 20-н хүртэл эхний шалгауулалт явагдах
9/25-нд эхний шатанд тэнцэгсэдтэй ам ярилцлага хийх
10/1нд Сүүлийн хариу гарах
10/4-нд Тэнцсэн 30 оюутанд тэтгэлэг гардуулах.