Нийгэм

Их Британийн соёлын өдөрлөг болно

Bolor Rose
2015-09-14 00:37

Их Британи улсын соёлыг таниулах, хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий GREAT BRITISH FAIR соёлын өдөрлөгийг  энэ сарын 18нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн Хар сувд усан онгоцон дээр зохион байгуулах гэж байна. Эл өдөр та Их Британи улсын соёл, боловсрол, бизнес гээд бүхий л салбарын мэдээллийг авч, туршлага солилцон цаашид тэдэнтэй хамтын ажиллагаа явуулах боломжтой ажээ.  Мөн өдөрлөгийн хөтөлбөрт  Англи хоол амталгаа, хөгжөөнт тоглоомууд, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа зэрэг олон олон үйл ажиллагаанууд багтсан ажээ. Түүнчлэн  Их Британи улсад суралцах хүсэлтэй байгаа хүмүүс тус улсын  элчин сайдын яамны ажилтнууд Их Британийн Засгийн газрын Chevening тэтгэлэгт хөтөлбөр, оюутны визийн мэдээлэл, карьерийн зөвлөгөөг өдөрлөгийн үеэр өгөх ажээ.