Нийгэм

“Оюу толгой” ХХК гадаадад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ

Bolor Rose
2015-09-14 03:06

  Монголын оюутан, залууст Канад, Австрали, АНУ зэрэг орны нэр хүндтэй их сургуулиудад уул уурхайн чиглэлээр магистрын түвшинд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийг 2011 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хичээлийн жилд “Оюу толгой” ХХК-иас Канадын Бритиш Колумбын их сургууль, Австралийн Куртиний их сургуульд  суралцуулахаар болж тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын өргөдлийг хүлээн авч байгаа ажээ. 

Тэтгэлэгт: 

  • Сургуулийн өргөдлийн төлбөр,
  • Сургалтын төлбөр,
  • Байрны төлбөр,
  • Ном, сурах бичиг авах дэмжлэг (жилд нэг удаа),
  • Сар бүрийн тэтгэмж,
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал,
  • Виз, олон улсын нислэгийн зардал.
  • “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломж

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Сурлагын голч дүн 3.4 түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор),
  • Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгааны инженер, геологи, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд болон байгаль орчин чиглэлээр 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, эсвэл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг сүүлийн гурван жилийн дотор төгссөн байх,
  • TOEFL (80 оноо болон түүнээс дээш) эсвэл IELTS (6.5 оноо болон түүнээс дээш) шалгалтын албан ёсны оноотой байх, тус онооны хүчин төгөлдөр хугацаа 2016 оны 3 дугаар сар байх,
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх,
  • Одоогоор “Оюу толгой” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй байх.

Өргөдөл хүлээн авах хугацаа:  2015 оны 10.09-ний 5:00 цагаас өмнө  

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс