Улсын их хурал

Чуулган үргэлжлэх эсэхийг өнөөдөр шийднэ

М.Энхмаа
2015-09-14 23:56

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэнэ.

Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал чуулганы нэгдсэн хуралдаан болоод холбогдох байнгын хороод үргэлжлүүлэн хуралдах юм байна.

Өнгөрсөн долоо хоногт “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байгаа ажээ. Уг хоригийг  УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ИЗНН, Бие даагчид дэмжин хүлээж авахаа мэдэгдсэн бол  “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа илэрхийлээгүй байна.