Нийгэм
“Номтой өглөө" уулзалт маргааш "Алхимич" номын 31-45-р бүлгээр үргэлжилнэ

2015-09-16 01:55
Номонд дуртай, номыг хайрладаг залуусдаа зориулан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, уншсан номынхоо талаар бусадтайгаа санал бодлоо солилцоход нь хувь нэмэр оруулах зорилгоор “Номтой өглөө" уулзалтыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн “Номтой өглөө” хөтөлбөрийн 80-дахь удаагийн уулзалт маргааш оройны 18:30 цагт iBistro Lounge-д үргэлжлэх юм байна. Уулзалтад оролцсон хүмүүс #Алхимич номын 31-45-р хэсгийг уншиж санал бодлоо солилцож ярилцахаас гадна шинэ номын талаар мэдээлэл авч, танилын хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой ажээ
Харин ирэх мягмар гарагийн өглөөний "Номтой өглөө" уулзалт "Момо" номоор үргэлжлэх юм байна.