Улсын их хурал
ЕАБХАБ-ын хурал нээлтээ хийлээ
2015-09-16 01:57
Улаанбаатар хотноо зохиогдож буй Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож буй ЕАБХАБ-н парламентын ассамблейн 2015 оны намрын хурал өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг хурал “ ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэ үеэр
- Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх : ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа
- Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент : Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь
- Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил
сэдэвт салбар хуралдаанууд болох ажээ.