Нийгэм

Номонд дурлагсад Чингисийн талбайд цугларна

М.Энхмаа
2015-09-16 03:13

Үндэсний 18 дахь удаагийн "Номын баяр” энэ сарын 19-ний бямба гаригт Чингисийн талбайд болох ажээ.

Энэ үеэр Монголын бүх номын сан, ном хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч, сэтгүүлчид, хөдөө орон нутагт номын бизнес эрхлэгчид, Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч - Номын сайн нөхөр" тэмдэгтнүүд, номын элгэн садан, номд дурлагчид нэгэн дор цуглах аж. 

Мөн  Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулан “Танд уншихыг зөвлөж байна”, “Ном унших зөвлөмж”, “Уншсан номын тэмдэглэл хөтлөх” талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Номын баярын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулья.

- Зохиолч уншигчдын уулзалт

- “Бид өөрсдөө ном” зохиолын баатруудын тоглолт

- ”Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан

- Номын санчид харилцан туршлага солилцох өдөрлөг

- “Номын хандив” аян

- Дугуйтай уншлага

- “Ном бол...” сэтгүүл 8 дахь дугаарын нээлт, “Номын ертөнц” нэвтүүлгийн 500 дахь дугаарын баяр

- "Бид номд дуртай" аянд нэгдэгчдийн цугларалт

- Номын 20-50%-ийн хямдралтай худалдаа

- Шинэ номын нээлт, танилцуулга

- Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, үзэсгэлэн

-  Номын тухай сонирхолтой 5 асуулга, судалгаа

- Нийтийн номын сангуудын танилцуулга 

- Номын шагналтай уралдаан, тэмцээн