Нийгэм

Монголд анх удаа дунгийн суулгацтай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулжээ

Bolor Rose
2015-09-16 04:50

Монголд анх удаа дунгийн суулгацтай хүүхдүүдэд зориулсан “Дун” нэртэй 15 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг  БСШУЯ болон ЭМЖЖ эмнэлэг хамтран Баянгол дүүргийн 10-р хороололд байгуулжээ. Учир нь  сонсголын бэрхшээлтэй  хүүхдүүдэд  “Дунгийн суулгац” хагалгааг хийсний дараа сонсголоор хэл яриа оруулах, оюун ухааныг хөгжүүлэх шаардлагатай байдаг тул тэдэнд тусгай зориулалтын цэцэрлэг хэрэгтэй байдаг байна. Тиймээс энэхүү хэл мэс заслын мэргэшсэн багш нартай цэцэрлэгийг байгуулсан байна. 

Дашрамд дурдахад,  манай улсад төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрсөн хүүхдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгаа ажээ.