Л.Гансүхийн хэргийн хохирогчид юу ярив ?
Л.Гансүх нарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна. Шүүх хуралд хохирогч талаас “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хянагч, шалгагч, Төрийн өмчит хорооны төлөөлөл оролцож байгаа юм.
Хохирогч 1 : Багануур ХК-ийн санхүүгийн албаны дарга
Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Б.Цэрэнжээ хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны даргаас асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр анхаарал татахуйц хэд хэдэн асуудлууд гарч ирсэн юм. Хохирогч өмгөөлөгчийн асуултад хариулах үеэрээ “Багануур хувьцаат компанийн зүгээс АТГ-д хандаж гомдол гаргаагүй
. Би ШАХАЛТАД орсон
.” гэж мэдэгдсэн байна.
Өмгөөлөгч : Танайх АТГ-т хохирлоо гэж гомдол гаргасан уу? Яагаад энэ хэрэг үүсчихэв?
Багануур ХК хохирогч: Бид гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан.
Өмгөөлөгч: Нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс хохирсон хохирол байгаа юу?
Багануур ХК хохирогч : Гэрээнд заасан 3.6 дээр зааснаас бусад тохиолдолд хохирсон зүйл байхгүй.
Өмгөөлөгч: Тэгвэл 3.6 дээр шуудайлж савласан нүүрснээс үнээ төлнө гээд заасны дагуу компани мөнгөө төлөөгүй юм уу?
Багануур ХК хохирогч : Төлсөн.
Өмгөөлөгч: Тэгээд яагаад хохирсон гээд байгаа юм?
Багануур ХК хохирогч: Хариулт өгсөнгүй
Өмгөөлөгч: 27500 төгрөг та бүхний хийсэн гэрээн дээр байгаа үнэ биздээ?
Багануур ХК хохирогч : Хариулт өгсөнгүй
Өмгөөлөгч: 3.6 заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан компани авсан нүүрснийхээ мөнгийг төлчихөөд байхад хохирох уу?
Багануур ХК хохирогч : Нүүрсний шуудайнд савлагдсан зөрүүн дээрээс хохирсон гэж үзэж байгаа.
Өмгөөлөгч: 39000 төгрөг гэсэн нүүрсний үнийг 27500 болгосон нь нүүрс хөтөлбөрийн хүрээнд зорилусан үнэ мөн үү?
Багануур ХК хохирогч : Би үгүй л гэж бодож байна.
Өмгөөлөгч: Шуудайлсан нүүрс, танай ачсан нүүрс хоёрын дундаас 14 тонн нүүрс дутаад байна. Энэ нүүрс хаачсан бэ?
Багануур ХК хохирогч: Би тэр нүүрс хаачсаныг мэдэхгүй байна.
Өмгөөлөгч: Тэгвэл энэ мөнгийг шүүгдэгч нар төлөх ёсгүй юм биш үү?
Багануур ХК хохирогч : Хариулт өгсөнгүй.
Хохирогч 2 : Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ажилтан
Өмгөөлөгч : Дараах үйлдэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол нөхөн татвар төлнө гэж хуулинд заагдсан байна. Энэ ямар учиртай юм бэ?
Татварын ажилтан : Би шинжээчийн дүнгээр хохирлоо барагдуулах гэж байна. Би нэхэмжлэгчээр л оролцож байна.
Өмгөөлөгч : Татварын хуулинд зааснаар өөр хүний гаргасан дүгнэлтээр татвар авна гээд зогсож байгаа чинь зөв үү? буруу юу?
Татварын ажилтан : Би мэдэхгүй байна. ОУ-н татварын болон нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан.
Өмгөөлөгч : Энэ компаниас хичнээн төгрөгний ямар хуулийн дагуу хэдэн төгрөг нэхээд байна ?
Татварын ажилтан : ААН-ын татвар, НӨАТ, хувь хүний орлогийн албан татвар гээд нийт 46 сая төгрөг, үүн дээр татварыг хугацаандаа төлөөгүй буюу зайлсхийсэн алданги нэмэгдээд 611,5 сая төгрөгийн торгууль нэхэж байна.
Өмгөөлөгч : Эрүүгийн гэмт хэрэгт торгууль, алданги тавих эрх хэнд байдаг юм?
Татварын ажилтан : Эрүүгийн хуулиар торгууль ногдуулж болох эсэхийг мэдэхгүй. Төлөх ёстой татварыг төлөөгүй байна гэдэг хариуцлага алдаж байгаа гэсэн үг.
Өмгөөлөгч : Эрүүгийн хариуцлага ногдуулахаас бусад тохиолдолд торгууль нэхнэ гэж заасан байдаг. Та ямар хуулийн дагуу торгууль нэхэж байна вэ?
Татварын ажилтан : Би мэдэхгүй байна.
Хохирогч 3 : Төрийн өмчийн хорооны төлөөлөгч
Төрийн өмчийн хороо эзэмшиж байсан Багануур ХК-ийн 75 хувийн хувьцаагаа “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Гэвч өнөөдрийн шүүх хуралд хохирогч хэмээн оролцсон бөгөөд Багануур ХК-ийн нэхэмжилж буй 331 сая дээр нэмээд 63.9 сая төгрөгийг давхар нэхэмжилсэн юм. Үүнд өмгөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж асуулт асууж, хариулт авсан байна.
Өмгөөлөгч: 2012-2013 оны зардлаас харахад ТӨХ хэдэн төгрөгөөр яаж хохироод байгаа юм бэ?
ТӨХ-ы төлөөлөгч : Хохироогүй, алдагдал гараагүй.
Өмгөөлөгч : Багануураас нэхэгдээд байгаа энэ мөнгийг хаана төлөх ёстой юм? ТӨХ Багануурын хохирлыг өмнөөс нь нэхэмжлэх эрхтэй юу?
ТӨХ-ы төлөөлөгч: Үгүй л дээ, гэхдээ манай байгууллага чиг үүргийнхээ хувьд нэхэмжлэл гаргасан.
Өмгөөлөгч : Танайх юу нэхэж байгаан. Яагаад хохирогч болсон юм?
ТӨХ-ы төлөөлөгч : Хариулт өгсөнгүй
Өмгөөлөгч : Хохирогч гэж өөрөө хэлсэн. Ямар үндэслэлээр мөнгө нэхээд, хохироод байгаа юм бэ ?
ТӨХ-ы төлөөлөгч : ТӨХ хохироогүй.
Өмгөөлөгч: Яагаад 331 саяыг танай байгууллага нэхэмжлээд байгаа юм?
Төрийн өмчийн хорооны төлөөлөгч: Шинжээч нар энэ тооцоог гаргасан учир бид нэхэмжилсэн.
-
202.131.235.*
Хуульч
2015-09-17 09:18
Хүчээр чирэгдэн очиж байгаа хохирогч нар юугаа ярих вэ дэ. Очихгүй гэж болохгүй, очоод худлаа яриад байлтай биш, Мэдэхгүй л гэсэн нь зөв дө.1 0 Хариулах
-
150.129.140.*
Зочин
2015-09-16 22:06
Элбэгдорж ичиг ичиг0 0 Хариулах