Нийгэм

Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган өнөөдөр эхэлнэ

Bolor Rose
2015-09-16 23:34

 

 Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган өнөөдөр  Монгол-Японы төвд эхэлнэ.  Чуулганыг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын Душанбе (2014 оны IX сар), Уфа (2015 оны VII сар) хотод болсон гурван талт уулзалтын үр дүнд гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлэн судлаач эрдэмтэдийн саналыг сонсох, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн, бүтээлч саналыг багтаасан зөвлөмж гаргах зорилготой зохион байгуулж байгаа ажээ. 

“Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулганаар юу хэлэлцэх вэ?

- Гурван талт хамтын ажиллагаа: Эдийн засаг дэд бүтцийн харилцан хамаарал
- Гурван талт хамтын ажиллагаа: Соёлын харилцан хамаарал
- Гурван талт хамтын ажиллагаа: Эдийн засаг-экологийн асуудал
- Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа: Мал аж ахуй
- Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа: Газар тариалан
Гурван талт хамтын ажиллагаа: Дэд бүтцийн харилцан хамаарал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох ажээ.