Их, дээд сургуулийн багш, судлаачдын дунд 28 сая төгрөгийн сантай тэтгэлэг зарлажээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд багш, профессор, судлаачдын дунд судалгааны тэтгэлэг зарлажээ.
Төслийн тэргүүлэх чиглэл:
- Байгалийн ухаан
- Инженер, технологи
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан
Төслийн төрөл:
- Дэлхийн шилдэг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтдийн багтай хамтарсан судалгаа
- Аж үйлдвэрийн судалгаа, хөгжлийн ажил
- Хээрийн шинжилгээний ажил
- Багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтны өөрийн санаачилгатай судалгааны ажил
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 15 сараас илүүгүй
Тэтгэлгийн хэмжээ: 28. 0 /хорин найман/ сая төгрөг хүртэл
Төслийн удирдагчид тавигдах шаардлага:
- Дээд боловсролын байгууллага ба түүний харьяа эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан байх
- Доктороос доошгүй зэрэгтэй байх
- Сүүлийн 3 жилд эшлэлийн системд ордог эрдэм шинжилгээний мэдээллийн сан бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн байх
Судалгааны багийн бүрэлдэхүүн: Судалгааны төслийн баг нь 3–аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тухайн сургуулийн докторант, магистрант оюутнуудыг хамруулсан байна. Тэтгэлгийг http://project.edu.mn/ хаягаар цахимаар мэдүүлнэ үү.
Судалгааны тэтгэлэгт мэдүүлэг хэрхэн гаргах талаар сургалт: Судалгааны тэтгэлгийн холбогдох мэдээлэл болон цахим мэдүүлэг гаргах сургалтыг БСШУЯ болон төслийн нэгжээс зохион байгуулах тул сонирхсон багш, судлаач, докторант, магистрант оюутнууд [email protected] рүү и- мэйл илгээж 2015 оны 09 дүгээр сарын 25-ны дотор бүртгүүлнэ үү. Сургалтын товыг бүртгүүлсэн хүмүүст и-мэйлээр мэдэгдэнэ.
Судалгааны тэтгэлгийн журам, маягтыг вэб хуудаснаас танилцана уу.
Хүлээн авах хугацаа: Судалгааны тэтгэлгийг 2015 оны 10 дугаар сарын 16–ны өдрийн 15:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Эх сурвалж: http://www.meds.gov.mn/