Хууль

Багануур ХК-ийн захирал М.Отгонбаяр : АТГ манай байгууллагыг хохирогчоор тогтоосон

М.Энхмаа
2015-09-17 02:47

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал 3 дахь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Өчигдөр шүүх хуралдаанаар нүүрсний жингийн зөрүү, үнийн зөрүү гэсэн асуудлыг шүүгдэгчдийн зүгээс тайлбарлаж, хохирогчдын асуулга, тайлбар хийгдсэн юм.

Харин өнөөдөр хэрэгт холбогдох гэрчүүд өмгөөлөгчдийн асуултад хариулж, тайлбар өгч байна. Удахгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр оролцоно.

Шүүх хуралд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр гэрчээр оролцсон. Түүний мэдүүлгийн тоймлон хүргэж байна. 

Өмгөөлөгч : Танай компанид уг компанитай  байгуулсан гэрээнээс хохирол учирсан уу?

Гэрч : АТГ манай байгууллагыг хохирогчоор тогтоосон. Учирсан хохирлыг шинжээчид тогтоосон. Манайх АТГ-д гомдол гаргаагүй. 

Өмгөөлөгч : Гэрээний бүх заалтын дагуу ажилласан. Харин 3.6 заалт дээр жингийн зөрүүний асуудал яригдаж байгаа. Ямар зөрүү вэ?

Гэрч : Багануур ХК-ийн өгсөн авсан зөрүү буюу тээвэрлэлтийн явцад гарсан зөрүү юм.

Өмгөөлөгч : Шуудайлсны дараа жингээрээ тооцоогоо хийгээд дууссан уу ?

Гэрч : Дууссан.

Өмгөөлөгч : Байгуулсан гэрээгээ цуцлах асуудал байсан уу?

Гэрч : Байгаагүй. Байгуулсан гэрээ хүчин төгөлдөр.

Өмгөөлөгч : 9.27-ны гэрээгээр нэг тонн нүүрсээ хэдэн тонноор зарах шийдвэр гаргасан бэ?

Гэрч : Энэ гэрээ манайд 2 сар болсон. 27500-р зарах гэрээ хийсэн

Өмгөөлөгч : Гэрээнд заасан нөхцөлөөр мөнгөө төлсөн үү ?

Гэрч : Төлсөн.

Өмгөөлөгч : Бинзены зардал, ажилчдын цалин, тоног төхөөрөмж хаанаас гаргасан бэ?

Гэрч : Энэ компаниас.

Өмгөөлөгч : Чанарын нүүрсийг хэдээр зарсан ?

Гэрч : 39000.

Өмгөөлөгч : Танай ТУЗ-өөс 39000 зарах тогтоол гарсан байхад та энэ компанид 27500-р өгсөн гэсэн ?

Гэрч : Үйл ажиллагаа эхэлсэн байсан учир нүүрс зарагдсан. ТУЗ-ийн тогтоосон үнээр нүүрсээ зарсан. 11.21-нд зурагдаад явсан. 9-27 гэдэг буруу он сар. Туз-ын тогтоолоор 27500 байса.

Өмгөөлөгч : Үнийн өөрчлөлт хэд вэ?

Гэрч : 32500 гэж хэлсэн.

Өмгөөлөгч : Яагаад АТГ-д хандаж 39000-аас 27500 хасаад хохирол нэхсэн бэ?

Гэрч : Би хохирол нэхээгүй.

Өмгөөлөгч : 39000 гэсэн хэсэг энэ компанид хамаагүй гэж ойлгож болох уу?

Гэрч : Эхний гэрээгээр эдний нүүрс НӨАТ-гүй 25000. Дараагийн гэрээгээр 32500 болсон.

Өмгөөлөгч : Танайх өөрсдөө гомдол гаргаагүй юм уу ? 

Гэрч : Гаргаагүй. АТГ-аас манайд эрүүгийн хэрэг үүссэн , хохирогчоор томилох тогтоол ирсэн.

Өмгөөлөгч : Ачсан шуудайлсан нүүрсний зөрүү их байгаа. Энэ ямар учиртай вэ?

Гэрч : Бид мэдэхгүй. Танилцуулга хийгдээгүй.

Өмгөөлөгч : Хохирол хүлээсэн үү?

Гэрч : Багануур ХК бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй. Манай бүх гэрээ хохиролтой.

Өмгөөлөгч : Энэ компани гэрээнд заасан нөхцөлөө биелүүлсэн үү?

Гэрч : Биелүүлсэн.

Өмгөөлөгч : Энэ нүүрсийг УБ-т тээвэрлэж ирэхэд хичнээн хэмжээний зардал гардаг вэ?

Гэрч : Мэдэхгүй.

Өмгөөлөгч : Компанийн нэгдсэн тайланд хохирол тусгагдсан уу?

Гэрч : Би мэдэхгүй.

Өмгөөлөгч : Үнийн зөрүүний авлага гэж тайланд байгаа юу ?

Гэрч : Байхгүй.

Өмгөөлөгч : Гэрээ байгуулахад танд болон танай компанид дарамт шахалт үзүүлсэн үү?

Гэрч : Засгийн газар гэж үзнэ. Засгийн газрын хуралдаанд үүрэг өгсөн.

Өмгөөлөгч : Яаж дарамталсан бэ ?

Гэрч: Энэ гэрээ надаас өмнө хөдөлчихсөн байсан. Би ажил аваад ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Тэр үед "Хэл амгүй шуурхай ажиллана шүү. Хариуцсан хүн Л.Гансүх зөвлөх." гэж хэлсэн. Би үүнийг үүрэг даалгавар гэж ойлгосон. Дарамт шахалт мөн эсэхийг мэдэхгүй байна.

Өмгөөлөгч : Ажлаас хална, солино гэсэн дарамт байсан уу?

Гэрч : Тийм асуудал байгаагүй.  

Өмгөөлөгч : 3,2 тэрбум төгрөгний хохирол нэхэгдээд байгаа. Үүнийг яаж гаргасан бэ ?

Гэрч : Би мэдэхгүй. Жингийн зөрүү, үнийн зөрүү гэж танилцуулсан.

Прокурор : Ерөнхий сайд ямар үүрэг өгсөн юм. Өөрөө өгсөн үү? Зөвлөхөөрөө дамжуулж өгсөн үү?

Гэрч : Ерөнхий сайд "Нүүрс хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнд чирэгдэл гаргалгүй түргэн шуурхай ажиллаарай. Манай талаас Л.Гансүх зөвлөх энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа." гэсэн.  

Өмгөөлөгч : 2012 , 2014 онд хийсэн хоёр гэрээгээр хоюуланд нь нэг тонн нүүрсний үнийг 27500-аар тохирсон уу ? 

Гэрч : Тийм, тэгсэн.

Өмгөөлөгч : Тэгвэл энэ компани 39000 төгрөгөөр тооцож мөнгө төлөх үү ?

Гэрч : Мэдэхгүй.

Өмгөөлөгч : Гэрээнд шуудайлсан нүүрсээр тооцоогоо хийнэ гэж заасан байхад нунтаг нүүрсэнд хариуцлага хүлээх ёстой юу?

Гэрч : Хариулт хэлсэнгүй.

Өмгөөлөгч : Нар гарснаас болоод нүүрс хөнгөрсөн жингийн зөрүүг энэ компани төлөх ёстой юу ? Нар гарсан нь энэ компанийн буруу юм уу ? 

Гэрч : Хариулт хэлсэнгүй.