Хууль

Н.Алтанхуяг : Монголын төлөө ажиллаж байсан хүмүүс яагаад энд буруутан болоод явж байгаа юм

М.Энхмаа
2015-09-17 05:51

Л.Гансүх нарын хэргийн шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн шүүх хурлаар хэрэгт холбогдох гэрч нараас асуулга асууж, тайлбар авч байна. Яг одоо шүүх хуралд гэрчээр ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцож байна. Гэрч Н.Алтанхуягийн тайлбарыг тоймлон хүргэж байна.

Өмгөөлөгч :  Монгол улсын ЗГ нүүрс хөтөлбөр хэрэгжүүлсэн үү ?

Гэрч : Хэрэгжүүлсэн. Шинэчлэлийн ЗГ 2012 оны 8-р сарын  20-оор байгуулагдсан. Мөрийн хөтөлбөрт зааснаар ард иргэдийн амьжиргаанд нэмэр болох , гарах зарлагыг багасгах зорилгоор бензины үнийг хазаарлах, барилгын материалын цемент арматурын үнийг тогтоох,Өм

Өмгөөлөгч : Нүүрс хөтөлбөр аль бодлогын хүрээнд хэрэгжсэн бэ?

Гэрч : Энэ хөтөлбөр ард иргэдийн амьжиргаанд нэмэр болох, гарах зарлагыг багасгах зорилгоор хийгдсэн. 

Өмгөөлөгч : Нүүрс хөтөлбөрийн талаар тайлбар өгөөч?

Гэрч : Энэ талаар Гансүх тодорхой дэлгэрэнгүй ярьсан. Би мэдүүлэгтээ ч дэлгэрэнгүй ярьсан. Нүүрс хөтөлөбөрт хэн нэгэн мөнгө идэх зорилго тавиагүй. "Нэг тонн нүүрс 200 мянган төгрөг болсон нь хэтэрхий үнэтэй байна" гэж ард иргэд 1111 төв рүү маш их мэдээлсэн байсан. Үүний дагуу би Сономпил сайдад даалгавар өгч холбогдох хүмүүс ажлын хэсэг байгуулж судалгаа шинжилгээ хийсэн. Багануурын нүүрсийн уурхай дээр очиж хөтөлбөр эхлэх үеийн хурал боло

Нүүрс хөтөлбөрийг эхлүүлэх хамгийн гол асуудал нь ард иргэдийн хүсэлт байсан юм. Уг нь энэ ажлыг нийслэл хийх ёстой байсан. Би нийслэлээс ч, дүүргээс ч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг гуйсан боловч хүлээж аваагүй. Тйимээс би энэ ажлыг зөвлөх Л.Гансүхээр удирдуулан эхлүүлсэн. 

Өмгөөлөгч : ЗГ-ын нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан уу? Танд харуулах зүйл байна уу?

Гэрч : Энэ хөтөлбөр их онцлогтой болсон. Манай ЗГ их  олон юмыг шинэчилсэн. Хөтөлбөр гэж заавал нэг их олон хуудас зузаан цаас байх албагүй. Бид орон сууцны урьдчилгааг багасгах гэж 32 удаа хуралдаад ганцхан хуудас шийдвэр гаргаж байсан. Нүүрс хямдруулах энэ хөтөлбөр ч мөн адил. Ард түмэн үүнийг мэдэж байгаа. 

Өмгөөлөгч : Улсын яллагч шүүгдэгчийг нүүрс хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэж яллаад байна? ЗГ хэрэгжүүлсэн гэсэн баримт байна уу танд? Наад СD дээр юу бна  үзүүлж болох уу ?

Би анхнаасаа хэлсэн, одоо ч хэлнэ. Энэ Гансүх гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Буруутгах гээд байгаа бол намайг буруутгах хэрэгтэй. Энэ хөтөлбөр олон айлд буян болсныг хэлнэ.  Уг нь энд шүүгдэж байгаа хүмүүс буруутгагдаад биш шагнал аваад явж байх хүмүүс. Монголын төлөө ажиллаж байсан хүмүүс яагаад энд буруутан болоод явж байгаа юм. Гансүх зөвлөх энэ хөтөлбөрийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. 

Гэрч Н.Алтанхуяг тайлбар өгөх үеэрээ 11-р сарын 2-ны өдөр нүүрс хөтөлбөр албан ёсоор эхэлснийг баримтжуулсан бичлэгийг дэлгэн харууллаа. 

Өмгөөлөгч : Багануурын уурхай хохирсон уу?

Гэрч : Багануурын нүүрсний уурхай хохирсон мэт ярьж байна. Би одоо та нарт маш чухал зүйлийг хэлье. Багануурын уурхайн нөөц 380 сая тонн. Гансүх зөвлөх энэ үед их сэтгэл гаргаж ажилласан. Багануурын нүүрсний уурхайг тойрсон компаниудын нүүрс олборлох хууль бус зөвшөөрлийг болиулан буцааж олгосон. Өөрөөр хэлбэл 480 сая тонн нүүрсний хууль бус олборолтыг Багануурт буцааж өгсөн

Өмгөөлөгч : Гансүх дарамталж байгаад "Багануур" ХК-аар 27500 төгрөгийн гэрээ хийлгэсэн гээд байгаа юм. Ийм асуудал байгаа юу?

Гэрч : Надад 2 цаас байна. Нэгэн дээр нь гэр хорооллын нүүрс 27500 гээд бичсэн байгаа. Энэ актыг л барина.

Өмгөөлөгч : ТУЗ-ийн тогтоолд нэг тонн нүүрс 27500 гэж тогтоосон нь эдгээр компаниудад хамаарахгүй гээд үзээд байгаа юм. Үүнд тайлбар хэлээч?

Гэрч : Би асууж байсан, "210 мянга байгаа нүүрсийг 80 мянга болгож болж байгаа юм уу?" гэж. Тэгэхэд "Бид тооцож үзсэн, ашигтай." гэж байсан. Гансүхийг нүүрсний хэрэгт холбож гүтгэсэн энэ гүтгэлгэ ямар ч утгагүй. Ард түмний төлөө юм хийсэн хүмүүс ингэж хэлмэгдэж байж таарахгүй.