Хууль

Даргалагч шүүгч шинжээч нарыг анхан шатны баримтаа дэлгэн харуулахыг зөвшөөрсөнгүй

М.Энхмаа
2015-09-17 08:11

Яг одоо Л.Гансүх нарын шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралд шинжээч нар дүгнэлтээ уншиж таницуулсан. Үүний дараа өмгөөлөгч Ц.Баасандорж анхан шатны баримтаа дэлгэн үзүүлэхийг хүссэний дагуу шинжээч нар энэхүү баримтаа дэлгэж, асуултад хариулах гэтэл даргалагч шүүгч Х.Идэр зөвшөөрөөгүй юм.

Тиймээс өмгөөлөгч шүүгчийг “Шинжээч нарыг баримтаа дэлгэн үзүүлж байгаад яръя гэхээр яриулахгүй, асуулт асуухаар асуулгахгүй байгаа нь даргалагч шүүгчээс татгалзах үндэслэл болж байна. Бидэнд энэ эрх байгаа” хэмээн хүсэлт гаргаж өгсөн байна.

Хэсэг хугацаанд завсарласны дараа шүүх бүрэлдэхүүн “Үндэслэл тогтоогдоогүй учраас хүсэлтийг хүлээж авах боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.

Мөн Ц.Баасандорж өмгөөлөгчийг “Даргалагч шүүгчийн зөвшөөрөлгүй хүсэлт гаргахаар гарч яван шүүхийг үл хүндэтгэсэн” хэмээн  эрүүгийн хуулинд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торголоо.