Ц.Баасандорж өмгөөлөгч : Эдгээр прокурорууд улс төрийн ашиг сонирхлоор ажиллаж байна
Л.Гансүх нарын шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч талын өмгөөлөгчид прокуроруудаас татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурал түр завсарлаад байсан юм.
Өмгөөлөгч Цэрэнжээ : Шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахгүй гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Би тогтоолоос үндэслэлтэй татгалзаж байна. Шинжээчдийн дүгнэлт хамгийн чухал.
Мөн
Улстөрийн захиалгаар ажиллаж байна.
АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай үгсэн нийлсэн
Хууль ёсны дагуу шаардлага тавьсан өмгөөлөгчийн эсрэг дайрсан
Шүүх хуралд оролцогчдын эсрэг удаа дараа дайралт хийж прокурор хуулиа дээдлэхгүй байна
гэх үндэслэлээр прокуроруудаас татгалзаж байна.
Өмгөөлөгч Ц.Баасандорж : Эдгээр прокурорууд Монгол улсын төрийг төлөөлж биш улстөрийн ашиг сонирхлоор, хувийн өш хонзон авах зорилгоор ажиллаж байна.АТГ-тай хамтарч хэвлэлийн бага хурал хийхдээ өмгөөлөгчийн гар бичмэлийг хүртэл дэлгэн харуулж байсан. Үүнд үндэслэлтэй хариулт өгөөч.
Өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийн дагуу шүүх бүрэлдэхүүн хуралдаж өмгөөлөгч нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо. Энэ асуудлыг мэтгэлцэх замаар шийдэж болно гэжээ.
-
112.72.13.*
irgen
2015-09-19 12:54
Umguulugch ni shinjeechee zagnaj zandaraad l baisan shuu0 0 Хариулах