Рио Тинто: Оюу Толгой зэсийн уурхайгаа улам өргөжүүлнэ
Рио Тинто Монгол дахь Оюу Толгой уурхайгаа өргөжүүлэх төлөвтэй гэж Ройторс агентлаг мэдээллээ. Хэдийгээр салбарынх нь зарим өрсөлдөгчид үйлдвэрлэлээ танаж байгаа ч Рио Тинто зэсийн эрэлт тасрахгүй, үйлдвэрлэлийн өртгөө багасгаж ашигтай ажиллаж чадна гэж найдаж байгаа аж.
Рио Тинто 11 сар гэхэд илүү чанартай хүдэр олборлоход ашиглах 200 км туннелийг барихад хэрэгтэй 4,2 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байна гэж зэс, нүүрс хариуцсан захирал К.Киннелл хэлжээ. Энэ бүтээн байгуулалтын дүнд нийт боломжит нөөцийн 80 хувийг олборлох боломжтой болж, дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох юм.
Киннел хэлэхдээ салбар нь шинэ төслүүдээ явуулахгүй барих хандлагатай байгаа ч нэн ялангуяа Хятадаас зэсийн эрэлт тасрахгүй, гэж найдаж байгаа аж.
“Манай нөөцийн чанарыг харгалзаж үзвэл бидэнд эргэлзэх зүйл алга. Одоо аль болох хурдан ил гаргаж ирэх.” К.Киннелл, Рио Тинто
Оюу Толгой 2015 онд 175-195 мянган тонн зэс олборлож, уул уурхайн энэ аварга группийн төмрийн хүдрээс хамаарах хамаарлыг хөнгөлж өгөхөд гол үүрэг гүйцэтгэнэ гэгдэж буй. Зах зээлийн хувьд Рио Тинтогийн өрсөлдөгч Гленкор корпорац нийлүүлэлтээ 400,000 тонноор багасгана гэж мэдэгдээд байгаа билээ.
-
202.131.7.*
Одбаяр
2015-09-18 09:02
4.2 тэрбум ам.доллар гэж бүгд л мэдэж байгаа.0 0 Хариулах
-
202.131.7.*
Одбаяр
2015-09-18 09:01
ямар их алдаатай бичдэг ч юм дээ. 4.2 сая доллар ?0 0 Хариулах