Нийгэм

Японы Ротари сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-09-18 00:22

Японы "Ротари Ёнэяма" сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Энэхүү  тэтгэлгийн сан нь Японы их сургуульд суралцах гадаад оюутныг дэмжих зорилгоор 1967 онд Япон улсад үүсгэн байгуулагдсан ба Японы бүх Ротари клубын гишүүдийн  сайн дурын хандив дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байна. Уг тэтгэлгийг манай улсаас Япон улсад суралцсан 200 гаруй оюутнууд хүртсэн байдаг ажээ. Эдгээр тэтгэлэг хүртсэн оюутнууд, төгсөгчид нэгдэн 2013 онд “Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо"-г байгуулсан юм байна. Тэгвэл тус  холбоо монгол улсаас Японы их сургуулийн магистр, докторын шатны сургалтад сурах эрх авсан ба Японд очиж суралцах тэтгэлэг хайж байгаа оюутнуудын дунд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. 

 Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага: 

  • - Монгол улсын иргэн байх
  • - 1976 оны 4 сарын 1-ээс хойш төрсөн
  • - Эрүүл мэнд, сэтгэцийн хувьд эрүүл байх
  • - Магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа бол тухайн мэргэжлээрээ баклаврын зэрэгтэй байх
  • - Докторын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа бол тухайн мэргэжлээрээ магистрын зэрэгтэй байх

  Бүрдүүлэх материал: 

- Японы их дээд сургуульд тэнцсэн батламж

- Диплом ба сурлагын дүнгийн  хуулбар

- Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээл

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан цээж зураг

- Анкет, мэргэжлийн товч намтар

Шалгаруулалт: 

Нэгддүгээр шат: 2015. 09.25-09.30

Хоёрдугаар шат: Ярилцлага 

Бүртгэл: 2015.09.07-25

Хаяг: Раашбулаг ХХК- байранд 2 давхар 205 тоот

Холбоо барих

99118245, 99952433, 99272359