Улсын их хурал

Л.Гансүхийн өмгөөлөгч нар шинжээчдийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргав

Bolor Rose
2015-09-18 03:56

 

Л.Гансүх нарын шүүх хурал  4 дэхь өдрөө үргэлжилж өнөөдрийн хурлаар шинжээчдээс асуух асуултад тайлбар авч байна. Хурлын үеэр 

Өмгөөлөгч Цэрэнжээ: Энэ шинжээчдэд шинжилгээний дүгнэлтээ үндэслэлтэй тайлбарлах баримт алга. Шинжээчдийн ард Л.Гансүх нарыг буруутгах гэсэн далд зорилго яваад байна. Шинжээчдийн   сэтгэцийн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгаж өгнө үү. 

Өмгөөлөгч Ц. Баасандорж: Би энэ шинжээчдээс нэг асуултаа 10,20 удаа асууж байна. Асуусан асуултын хариултад тэс хөндлөн хариулт хариулаад байна. Шинжээчид миний асуусан асуултыг ойлгохгүй байна. Тиймээс сэтгэцийн шинжээчид томилж энэ хүмүүсийг шалгуулах хэрэгтэй гэж хүсэлт гаргасан Цэрэнжээ өмгөөлөгчтэй санал нэг байна. Тиймээс шүүх хуралд түр завсарлага авч хүсэлтийг  хэлэлцэхийг  санал дэвшүүлж байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн шинжээчдийг  шинжээч хийх тусгай зөвшөөрөлтэй учраас энэ хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзэв. 

 


  1. 112.72.13.* uzegch 2015-09-19 12:50
    Shinjeech asuultand hariulj l bsan sh dee