Нийгэм
Монголд үйлдвэрлэв: Монгол чацарганы тосоор уруул өнгөлөгч хийжээ
2015-09-18 05:05
Монгол хонины сүүлээр хийсэн Lhamour брэндийн саван Азийн орнуудын органик бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт оролцон Хятадын South China Morning Post сэтгүүлд онцлох органик 5 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан нь саяхан билээ. Энэ удаад Lhamour брэндийн хамт олон Монголын цэвэр байгалийн гаралтай чацарганы тосоор охид бүсгүйчүүддээ зориулан уруул өнгөлөгч хийжээ. Энэхүү чацарганатай уруул өнгөлөгч нь арьсыг чангалах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй ба арьсны өнгийг сэргээж тэжээл өгөх зориулалттай ажээ. Дашрамд дурдахад Lhamour брэнд монгол ямааны сүүгээр хийсэн гарын саванг үйлдвэрлэж байгаа
ажээ.