Ирээдүйд виртуал хичээлийн танхимтай болно
Ирээдүйд 3D голограм технологийн тусламжтайгаар виртуал ангийг бүтээнэ хэмээн эрдэмтэн, судлаачид үзэж байна. Шинэ голограм бол сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх бүтээлч шинэчлэл юм. Оюутан багш нар, хаана ч байсан тэдэнд ижил анги танхимыг бүтээж өгөх аж. 3D технологи нь гурван хэмжээст илэрхийллээр хуурмаг дүрс бий болгодог. Гэрлийн эх үүсвэр объектын гадаргуу дээр дүрслэгдэж, хоёр дахь гэрэл нь хоёр гэрлийн нөлөөллөөс эх үүсвэрийг бүтээхийн тулд объектыг гэрэлтүүлдэг. Гол нь хоёр гэрлийн эх үүсвэр харилцан нөлөөлөлд орж , ойлт үүссэнээр 3D дүрс бий болдог байна.
Энэ аргаар анги танхимыг бүтээн суралцах нь ирээдүйд үр дүнтэй заах арга хэмээн үнэлэгдэж байна. Ингэснээр багш нар электрон мультимедиа хэрэгсэл ашиглан оюутнуудад гэрээс зааварчилгаа өгөх боломжтой
. Харин оюутнууд гар утсаараа дамжуулан багш болон хамт суралцагчдаа харах боломжтой
аж. Түүнчлэн багш оюутнуудад ижил физик орон зайд байгаа мэт сэтгэгдэл өгөх юм байна.
Өнөөдрийн цаг үед цахим сургалтууд олон бий. Гэвч энэ нь чат, форум дээр бичих харилцаан дээр суурилан явагддаг. Харин энэхүү виртуал нь аудио, дүрсийн холбоог нэмэгдүүлж, илүү бодит мэт орчныг бүрдүүлж өгөх юм. Виртуал ертөнц бидэнд самбар дээр хэлэлцэхээс илүү их боломжийг олгоно хэмээн эрдэмтэд үнэлж байна.