Хууль

Шүүгдэгчдийн өмгөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүсч байна

М.Энхмаа
2015-09-21 01:25

Л.Гансүх нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралд улсын яллагч Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил,  Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байна.

Яллах дүгнэлтэд :

- Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход 5 жил хорьж, Төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах

- Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорьж, мэргэжлийн ажилд хийх эрхийг 4 жилээр хасах  

- Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорьж, мэргэжлийн ажил хийх эрхийг 4 жилээр хасах

санал гаргасан бөгөөд хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцохоор заажээ.

Мөн Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын нэр дээр байгаа орон сууцыг, Н.Даваахүүгийн компанийн нэр дээрх 3 автомашиныг битүүмжлэх санал гаргажээ.

Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчид санал, шүүмжээ танилцуулж байна. 

Өмгөөлөгч Шаравнямбуу : Хүнийг хууль бусаар мөрдөн мөшгиж болдгийг энэ шүүх хурал нотоллоо

Хүнийг хууль бусаар мөрдөн мөшгиж болдгийг энэ шүүх хурал нотолж байна. Хууль бусаар шүүсэн юмаа нотлох баримт гээд шүүх хурал дээр ярьж байна. Үүнийг нь ч нотлох баримт гээд хүлээн зөвшөөрч байна. Ийм байцаан шийтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг дахин хэлье.

Хууль ёсны хүрээнд эрх мэдэл хаана байсан юм бэ гэдгийг ярьсан бол шүүгдэгч нар өнөөдөр хохирогчийн талд байх ёстой байсан. Энэ гаргалгааг ойлгох ёстой. Хэрвээ Багануур ХК-ийн удирдлагууд гарын үсэг зураагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Би сая улсын яллагчийн яллах саналын зүйл ангийг сонслоо. Хоёр хүнд зүйлээр шийтгэнэ гэж уншлаа. Энд ямар хүнд гэмт хэргүүд яригддаг гэдгийг шүүгчид та нар мэдэж байгаа. Шүүгдэгчийг ийм зүйл заалтаар шийтгэнэ гэдэг буруу. Эдгээр залуучуудын хийсэн ажлыг 5, 10 ченжүүдийн хэлснээр үгүйсгэж болохгүй. Энэ гэмт хэргийн шалтгаан, хохирол нь тодорхой бус байна. Нотлогдоогүй таамаг төдий зүйлд шүүх шийдвэр гаргаж болохгүй. 

Өмгөөлөгч Цэндсүрэн : Цагаатгах байр суурьнаас шүүмж хэлье. Шүүх хурлын явцад Гансүх гэдэг хүн гэм буруугүй болох нь хангалттай нотлогдлоо. АТГ хууль бусаар гаргуулсан аудитын болоод шинжээчдийн дүгнэлтээр эдгээр хүмүүсийг яллах гэж улайрч байна. Мөрдөн байцаах үйл ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Үндэсний аудитын газар хууль зөрчсөн тайлан гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн нь тодорхой болсон. Шинжээч нар шүүх хурлын үеэр АТГ мөнгө өгч дүгнэлт гаргуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 

Өмгөөлөгч Баасандорж : Энэ хэргийг шүүхээс гадна ард түмэн шүүж байна. Нүүрс гэсэн бичгээр энэ хүнийг яллаж байна. Улсын яллагч бичиг цаас хөөсөн асуудлаар хүнийг яллаж болохгүй. Надад энэ хэргийг өмгөөлөхөд тийм амар байгаагүй. Би гэмт хэрэг хийсэн хүн л яллуулдаг гэж ойлгож байсан. Гэмт хэрэг хийгээгүй хүнийг ч ялладгийг өнөөдрийн шүүх хурлаар зогсоох ёстой. Би илт буруугүй хүнийг буруугүй гэж өмгөөлж байгаадаа ичиж байна. Би энэ хэргээс гэмт хэрэгтэй холбоотой нэг ч үйлдэл олж хараагүй. Хохирсон гэж үзэж байгаа бол иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Үүнд прокурор, АТГ оролцох ямар ч шаардлагагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруутгаад, өөрийн хүмүүсээр яллуулдаг ийм ажиллагаа явуулж байна. Өмгөөлөгчийн зүгээс Л.Гансүхийг цагаатгахыг хүсч байна. 

Өмгөөлөгч Цэрэнжээ : Гансүх гэдэг хүн хэрэг хийгээгүй гэдэг нь хангалттай харагдлаа. Яллах дүгнэлтэд яваад байгаа бодит үндэслэлгүй энэ жингийн болоод үнийн зөрүүний асуудлын бага ангийн хүүхэд ч ойлгохоор байна. Нотлох баримтад байхгүй зүйлээр яллах дүгнэлт гаргасан байна. Үний дүнгийн зөрүү гэсэн ойлголтыг АТГ-ын захиалгаар  аудитын нэр барьж 2,3-н хүн гаргасан. Үүнийг гэрчүүд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Яагаад прокурорууд өршөөлийн хууль гарчихсан байхад Монгол улсын иргэнийг яллаад зогсож байгаа юм. Өнөөдөр энд хэрэг илрүүлэх гээгүй. Харин улстөрийн зорилгоор Гансүх гэдэг хүнд хэрэг тохохдоо энэ 2 сайхан залууг чирж байна. Өнөөдөр авилгатай тэмцэх нэрээр нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байна. Хулгайчыг хулгайч нар барих замаар авилгатай тэмцэхгүй. 

Нүүрс хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмэн хожсон, харин энэ гурван хүн л хохирсон. Үнийн зөрүү, жингийн зөрүү гэдэг бол зохиомол зүйл. Үүгээр хэрэг үүсгэж эдгээр хүмүүсийг яллаж болохгүй. Харин ЗГ-ын нүүрс ажиллагаа хэрэгжсэнээр хэд хэдэн зүйл тодорхой болсон. Багануур ХК-д жингийн зөрүүг хэрхэн тооцдог талаар ямар ч баримт байхгүй байгаа нь асуудал. Нүүрс хөтөлбөр хэрэгжсэн талаар хүн болгон баримттай хэлж байна. Тэр битий хэл хохирогчид хүртэл хэлж байна. Гэтэл прокурорууд л хэрэгжээгүй гээд байгаа юм. 

Гансүх гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй, нийгэмд хор хохирол учруулаагүй. Харин нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаа зохион байгуулсан. Тиймээс энэ хүнийг цагаатгаж өгөхийг хүсч байна.

 


  1. 27.123.214.* Зочин 2015-09-21 15:28
    ter gerch nar enteriin yrij bgaa ni oorsdoo gem hiitsen ym shig golon golon gd hudaldagdtsan garuud bgaa ni ilt bn lee. Baasandorj umguulugch ih sain bnlee shuu
  2. 49.214.35.* иргэн 2015-09-21 12:22
    энэ хэд ял авна гэж гонз угаасаа зүгээр л шоу ял завшиж болохыг зааж өгч байгаа төлбөргүй хичээл зарим нэгэнд хэрэгтэй байх ооо
  3. 49.214.35.* иргэн 2015-09-21 12:21
    энд ганц л зүйл байгаа мэдэхгүй нэг нь мэдээд ав мэдэн будилаад байгаа хэсэг нь булзааруулах арга бодож ол. энэ бол ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖТЭЙ ЗӨВЛӨХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ ЯВЦААС АШИГ УНГААСАН ХЭРЭГ үнэхээр нүүрнний үнэ хямдарсан байж болно гэхдээ энэ нөхдүүд дундаас нь хангалттай бараг 50 хувь гарангийн ашиг хийсэн асуудал яригдаж байна. магадгүй энэ нөхдүүд идэж дундаас нь завцаа хийгээгүй бол нүүрэсний үнэ 20,000 гаран дээр л тогтох байсан. ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖЭЭР АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ДАВУУ ЭРХ ОЛГОХ ТЭР ҮЙЛ ЯВЦДАА ӨӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАСАН ЗҮЙЛ нүүрсний үнэ буусан л бол дундаас нь мөнгө идэж болдог юм бол энэ дэлхийн зах зээл дээр бинзений үнэ даруй 2-3 дахин буучаад байна энэ дээр яагаад бусад аж ахуйн нэгжүүдээр бизнес хийлгэхгүй байгаа юм? энэ бол зүгээр л төрийн нэрийг БАРЬЖ ЭНЭ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД МӨНГӨ ИДДЭГ НЭГЭН ЖИШЭЭ АЖЛЫГ СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙХ ГЭЖ БИШ ИДЭХ ГЭЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖ АУЩХУЙН НЭГЖ БАЙГУУЛЖ ЭХНЭР ЗӨВЛӨХ, ТУСЛАХ, ӨӨРӨӨ ХӨШИГНИЙ АРДААС УДИРДАН ЗӨЛЖ ИДДЭГИЙН ЖИШЭЭ. ЭНЭ ХҮМҮҮСИЙН ЭЦСИЙН ЗОРИЛГО ХЯМДРУУЛАХ БИШ ДУНДААС НЬ МӨНГӨ ОЛЖ БОЛОХЫГ АНЗААРЧ АМЖИЛТТАЙ ИДСЭНД ОРШИНҮ. ХАРИН ЭНЭ УДААД ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ "1-Р ХҮН БИЕЧЛЭН ЭНЭ БҮГДИЙН ХААМТЫН АРГА ХЭМЖЭЭГ БИЕЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ХОШИН ГАРАА" энэ бүхнээс мөнгө идсэн хүн шийтгэл биш гавьятан, алдартан болж болдог зөвхөн монголд л байх жишиг энгийн л зүйл энэ үйл явц Алтанхуяг гишүүн байх үед хэзээ ч үнэн зөвөөр шийдэгдэхгүй ойлгомжтой