Дэлхийд

Apple компани өөрийн жолоодлоготой машин зохион бүтээнэ

Bolor Rose
2015-09-21 23:44

Apple компани өөрийн жолоодлоготой Apple машин зохион бүтээнэ. Тодруулбал, тус компаниас "Wall Street Journal" сэтгүүлд 2019 онд өөрийн жолоодлоготой Apple машин зохион бүтээхээр төлөвлөснөө дурдсан байна. Энэхүү машиныг  зохион бүтээх төсөл дээр тус компанийн 600 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа гэнэ. Өөрийн жолоодлоготой энэхүү машин нь маш нарийн ажиллагаа, төсөл боловсруулалт, ур ухаан хэрэгтэй байдаг тул  2019 он гэхэд хийж дуусахаар төлөвлөжээ.