Хууль
Аймаг, нийслэлийн хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулна

2015-09-22 01:29
Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын мэргэжилтнүүдийг хамруулсан ур чадварыг дээшлүүлж, чадавхижуулах сургалт-семинар зохион байгуулагдана.
Уг арга хэмжээнд УИХ-аар шинээр батлагдсан хуулиуд, түүний хэрэгжилт, үр дүн болон шинэчлэн найруулж буй, одоо мөрдөгдөж байгаа хууль түүнд оруулах өөрчлөлт, хуультай холбогдон гарсан дүрэм журмын талаар мэдээлэл хүргэх ажээ.
Сургалтыг :
- Захиргааны ерөнхий хуулийн асуудал
- Эрүүл мэндийн даатгалын тухай, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль
- Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилт
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
- Согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, цаашидын асуудал
- Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
гэсэн чиглэлээр зохион байгуулахаас гадна Хууль зүйн яамны бодлого чиглэлийн талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийх юм байна.
-
204.45.15.*
persew
2015-09-22 19:20
well done1 0 Хариулах
-
204.45.15.*
Зочин
2015-09-22 19:21
something wrong1 0 Хариулах
-
204.45.15.*
sdfse
2015-09-22 19:22
wesqqwe0 0 Хариулах
-
204.45.15.*
ល់ខ្លួនតម្លៃ៤០០លានដុល្លារ
2015-09-22 18:25
ស្វាហ្គោរីឡាសម្រក់ទឹកភ្នែកឱបមនុស្ស ក្រោយម្ដាយខ្លួនត្រូវព្រានព្រៃចាប់0 1 Хариулах