Нийгэм

100 оюутанд сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгоно

Bolor Rose
2015-09-22 02:28
Голомт банкнаас шилдэг 100 оюутанд сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлажээ. Тэтгэлэгт хөтөлбөрийг тус банкнаас 13 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1200 оюутанд тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгосон байна. 
 
Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага: 
 
-Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг
-Сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 ба түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх 
-Монгол Улсын засгийн газраас зарласан хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй, мөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн оюутнуудын хувьд сурлагын голч дүн, хэддүгээр дамжаанд суралцаж буйг үл харгалзан шалгаруултад хамруулна 
 
Тэтгэлэгт шалгуур: 
 
- Тэтгэлэгт шаардлагтай  бичиг баримт бүрдүүлэх 
-“Миний сонголт-Бидний ирээдүй” сэдвээр 250-иас доошгүй үгтэй эссэ бичих /гадаад хэл дээр/ 
 
Бүртгэл: 2015.09.21-ээс 2015.10.16-ныг дуустал үргэлжилнэ 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:  www.golomtbank.com