Нийгэм

"EDUCATION EXPO-2015" боловсролын үзэсгэлэн болно

Bolor Rose
2015-09-23 03:05

"EDUCATION EXPO-2015" боловсролын үзэсгэлэн болно. Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст зориулсан  Америк, Австрали, Канад, Солонгос улсын шилдэг их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн 10 дугаар сарын 10- 11-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно. Үзэсгэлэнгийн үеэр гадаадын шилдэг их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хөтөлбөрүүдийг  танилцуулахаас гадна тус сургуулиудад суралцахад хэрэгцээтэй  мэдээллүүдийг хүргэх юм байна. Түүнчлэн  үзэсгэлэнгийн үеэр тэрхүү гадаадын шилдэг их сургуульд суралцахаар бүртгүүлсэн хүн бүр бүртгэлийн хураамжаас 50% хөнгөлж, англи эсвэл солонгос хэлний сургалтад сурах эрхийг олгох ажээ.