Нийгэм

Махны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна

М.Энхмаа
2015-09-23 07:58

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд үнийн судалгаа хийдэг. Судалгаанаас түгээмэл хэрэглэгддэг хонь, үхрийн ястай нэг килограмм махны 2014, 2015 оны сар тутмын дундаж үнийг харьцуулан харуулж байна. 

Хамгийн сүүлд буюу 2015 оны 9-р сарын 3-р долоо хоногт хонины ястай 1 килограмм мах дунджаар 5560 төгрөг, үхрийн ястай мах 1 килограмм нь дунджаар 7020 төгрөгийн үнэтэй байжээ.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 165 төгрөг, үхрийн ястай махны  0.1 хувиар буюу 10 төгрөгөөр,  тус тус буурсан байна.

Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хонины ястай мах 13 хувиар буюу 835 төгрөгөөр, үхрийн ястай мах 8 хувиар буюу 615 төгрөгөөр тус тус буурчээ.