Санал болгох
Дэлхийд
Далай лам миний залгамжлагч хэрэв эмэгтэй хүн байвал "сэтгэл татам" байх ёстой гэжээ

Нэгэн цагт өөрийгөө феминист хэмээн цоллож асан Далай багш BBC-д өгсөн ярилцлагадаа хэрвээ өөрийнх нь залгамжлагчаар эмэгтэй хүн тодрох юм бол "сэтгэл татам" байх ёстой, эс тэгвэл "нэг их тус болохгүй" гэж ярьжээ.
Тэрээр 10 гаруй жилийн өмнө Франц сэтгүүлчид ер нь эмэгтэй Далай лам байх хэрэгтэй, эмэгтэйчүүд бусдыг ойлгох, энэрэх илүү биологийн чадамжтай гэж ярьж байснаа дурсаад
"Эмэгтэйчүүд илүү идэвхитэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй, би тэгэхэд сурвалжлагчид хэрвээ эмэгтэй хүн үнэхээр тодорвол царайлаг байх хэрэгтэй гэж хэлж байсан" гэж нэмж хэлжээ.
Сэтгэл татам уу? гэж сэтгүүлчийг лавлахад "Тэгэхгүй бол нэг их тус болохгүй" гэж батлан хариулсан аж.
Independent.co.uk