Дэлхийд

Сирийн дайнд өөрийгөө дэлбэлсэн залуу хүүгийн сүүлийн нулимс

trends.mn
2015-09-23 15:58

Узбекстанаас Сирийн дайны голомтод очсон залуу хүү Жафар ал-Таяяар амийг нь авч одох зэвсэгт дайралт хийхийнхээ өмнө мэгшин уйлж, нэг багийн жихад цэргүүд нь аргадаж буй видео бичлэг далайн эрэг дэх бяцхан хүүгийн адил дайны гамшиг, шашны зөрчил, залуу амь амьдралын золиосыг дэлхий дахинд дахин нэг сануулж хурдтай түгэж байна. Залуу хүү дэлбэрэх бодистой тэргэнд суумагцаа эхэр татан уйлж эхэлнэ. Цэрэг андууд нь "Жафар, дүү минь айх хэрэггүй. Айдас төрвөл Аллахыг сана." гэж тайтгаруулах аж.

-Би амжилтгүй дуусахаас л айж байна хэмээсэн цэл залуу 20 гаруй насандаа яваа залуугийн дайралт харамсалтай нь "амжилттай" болж видеоны төгсгөлөөр харагдах аймшигт дэлбэрлэлтэд өртөж үрэгдсэн бололтой. Тэрээр мужахид буюу Төв Азийн мусалмен шашинт орнуудаас нэгдсэн анхны цэргийн нэг байсан аж. 

 

Анхааруулга: Видеонд дайны талбар, таагүй үзэгдлүүд гарахыг анхаарна уу.