Нийгэм

CAREC хөрөнгө оруулалтын чуулган болно

Bolor Rose
2015-09-24 10:07

 

“Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй CARES хөрөнгө оруулалтын чуулган маргааш Шангри-Ла зочид буудалд болно.  Чуулган нь Төв Азийн бүс нутгийн нэгдмэл байдлыг сайжруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих олон талт харилцааг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Чуулганаар олон улсын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагч нар хуран цуглаж зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, CAREC хөтөлбөрийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд тус тусын улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудыг танилцуулах юм байна.