Дэлхийд

Мянганы хөгжлийн зорилтуудын шинэ хувилбарыг батална

М.Энхмаа
2015-09-24 11:10

Дэлхийн удирдагчид энэ сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо чуулж “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах гэж байна. Энэхүү хөтөлбөр нь “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэжлэл ажээ.

“Тогтвортой хөгжлийн зорилт”-ын ажлын хэсэг салбарын мэргэжилтнүүдтэй хамтран улс орны тогтовортой хөгжлийг тодорхойлох 17 зорилтыг дэвшүүлээд байгаа юм байна. Эдгээр 17 зорилт нь гурван жилийн хугацаанд 83 улсын 7 сая гаруй хүнийг оролцуулан хийгдсэн НҮБ-ын түүхэн дэх хамгийн том үйл ажиллагааны үр дүн юм.

Энэ удаагийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь зөвхөн ядуу буурай орнууд гэлтгүй бүх улс орнуудад чиглэгдсэнээрээ онцлог болжээ. Өөрөөр хэлбэл баян чинээлэг орнууд ядуу буурай орнууддаа дэмжлэг туслалцаа үзүүлэх юм байна. Ингэхдээ дэлхийн амьдралыг тэтгэх тогтолцоо болсон далай тэнгис, ой модоо хайрлаж хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэгт анхаарлаа хандуулах ажээ.