Нийгэм

5 минутын хугацаанд хэрхэн өөрийн вэб хуудастай болох вэ

Bolor Rose
2015-09-24 12:33

 

Соошил медиа хөгжихийн хэрээр хүмүүс бизнестээ амжилттай хөл тавьж, олон нийтэд өөрийн бизнесээ таниулахад дөхөм болсоор байгаа билээ. Бид өөрийн бизнесийг олон нийтэд хүргэж, түгээн дэлгэрүүлэхэд хамгийн чухал хэрэгтэй зүлийн нэг бол вэб хуудас юм . Гэтэл өнөө цагт шинээр вэб хийхэд төлбөр мөнгөнөөс эхлүүлээд олон асуудал бидний өмнө тулгардаг. Наад зах нь албан байгууллагууд өөрийн вэб хуудастай болохын тулд сая гаруй төгрөг зарцуулдаг. Тэгвэл IT-ийн чиглэлэээр үйл ажиллагаа явуулдаг "Прогэйт" ХХК-иас бидэнд хамгийн хурдан хугацаанд өөрөө вэб сайтаа хийж түүнийгээ хүссэн үедээ өөрийн бизнест тохируулан ашиглах боломжтой pin.mn сайтыг хийжээ. Энэхүү вэб нь танд өөрөө  вэб дизайнер, вэб хөгжүүлэгч, вэб админ болох эрхийг олгож байгаа аж.  Одоогоор тус компаниас вэб хуудсаа хэрэглэгчиддээ санал болгоод удаагүй байгаа ч 1600 гаруй албан байгууллага, хувь хүн pin.mn-ээр өөрийн вэб хуудастай болж IT-ийн салбарт шинэхэн трэнд болоод байгаа билээ. 

Тиймээс танд pin.mn -ээр хэрхэн өөрийн вэбтэй болох зөвлөмжийг хүргэж байна.

  1. Та интернэт хөтөч дээрээ pin.mn  гэж бичээд тус сайтад хандалт хийнэ. Таны өмнө дээрх  зурганд харуулсан нэвтрэх нүүр хуудас гарч ирэх болно.
  2. Та бүртгүүлэх хэсэгт өөрийн нэр нууц үгээ бичиж бүртгүүлнэ
  3. Бүртгүүлснийхээ дараа та өөрөө вэбээ хөгжүүлж ашиглаж, өөрийн хүссэн мэдээллээ оруулах боломжтой юм. Мөн танд вэб хуудасны олон загваруудыг санал болгож байгаа бөгөөд та дуртай загвараа сонгох боломжтой юм байна.
  4. Ингээд л та  өөрийн вэб хуудастай болж хаягаа хүмүүст өгөх л үлдэж байгаа юм

Одоо харин танд pin.mn-ээр өөрийн вэб-тэй болсон зарим байгууллагуудын вэб хуудасны  загваруудаас танилцуулж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://pin.mn/