Нийгэм

Алтны экспорт өнгөрсөн оноос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

Bolor Rose
2015-09-24 15:10

Гадаад худалдааны нийт эргэлт  2015 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар 7207.8 сая ам.доллар болж үүнээс экспорт 3802.5 сая ам.доллар, импорт 3405.2 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс  импорт 10.9 хувиар буурч, экспорт 0.5 хувиар өсчээ.  Харин гадаад худалдааны тэнцэл 397.3 сая ам.долларын ашигтай гарсан байна. 

 

Экспорт өссөн үзүүлэлт нь алт болон зэсийн  экспортын өсөлттэй шууд хамааралтай аж. Учир нь  хагас боловсруулсан алтны экспорт  өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өссөн бол тунгаасан зэс ба хайлшны экспорт 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Харин нүүсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 31,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.