Нийгэм

"Ub Art Fair" үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

М.Энхмаа
2015-09-24 23:31

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Ub Art Fair" дүрслэх урлагийн үзэсгэлэн өнөөдөр эхэлж байна. 

Соёлын аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 25-аас 30-ны хооронд үргэлжлэх ажээ.

Өнөөдөр "Арти коур" галерейд Монголын зургийн Нийгэмлэгийн уран бүтээлчдийн " Монголын өв соёл" үзэсгэлэнгийн нээлт, "Маршал арт" галерейд "Ub Art Fair-2015" Монголын Урчуудын Эвлэлийн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болох юм байна.

"Ub Art Fair" үзэсгэлэнгийн хөтөлбөрийг хүргэе.