Бусад

Өнөөдөр шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

М.Энхмаа
2015-09-24 23:54

Манай улс өвөл, зуны цагийн шилжилт хийдэг болсны дагуу өнгөрсөн 3-р сард зуны хуваарьт шилжсэн.

Тэгвэл өнөөдөр шөнө буюу 25-аас 26-нд шилжих шөнийн 00:00 цагт цагийн зүүгээ нэгээр ухрааж өвлийн хуваарьт шилжих юм байна. Өөрөөр хэлбэл 00:00 болоход цагаа 23:00 болгон өөрчилнө гэсэн үг.

Хэрвээ таны компьютерын үйлдлийн систем (Windows, Mac) сүүлийн шинэчлэлтээ хийсэн бол автоматаар шилжих бөгөөд iPhone, iPad төхөөрөмжүүд iOS системийн 8.4 хувилбар ба түүнээс хойшх хувилбартай бол мөн автоматаар шилжих юм байна. 

Харин Android төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгч бүр, загвар бүр ялгаатай байгаа ба үйлдлийн системийн update нь сүүлийн 4 сарын дотор шинээр гарсан бол төхөөрөмжүүд энэ өөрчлөлтийг нэвтрүүлсэн байж магадгүй.  Бусад тохиолдолд гараараа цагаа ухрааж өвлийн цагийн хуваарьт шилжих ажээ.