Нийгэм

Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийг шалгаруулна

Bolor Rose
2015-09-25 01:54
4 сая төгрөгийн шагналын сантай шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийг шалгаруулна.  БСШУЯ-аас шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг "Шинжлэх ухааны шилдэг бүтээл"-ээр шалгаруулан, жил бүрийн Монголын шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай аж. 2015 оны "Шинжлэх ухааны шилдэг бүтээл"-ийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлсэн байна. 
 
Шилдэг бүтээлийн  шалгаруулалт       
- Бүтээлийн шинжлэх ухааны салбарт оруулж буй хувь нэмэр, ач холбогдол,
-Тухайн бүтээлийг хэвлэн нийтлүүлсэн байдал,
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, бусад салбарт нэвтрүүлэх боломж, практик хэрэглээ болгосон байдал, гарсан үр дүн  
- Шинжээч нь бүтээл тус бүрт үнэлгээ өгнө.  
-Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийг шалгаруулах шинжээчийн хэсгийн хуралдаанаар тухайн жилд шалгаруулалтад ирсэн бүтээлүүдийн тоо, чанараас хамааруулан нэгдүгээр байрын шагналыг нэг, хоёрдугаар байрын шагналыг хоёр, гуравдугаар байрын шагналыг гурав, тусгай шагналыг дөрөв хүртэл бүтээлд олгоно 
Шилдэг бүтээлийн шагнал 
- Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн нэгдүгээр байрт дөрвөн сая, хоёрдугаар байрт гурван сая, гуравдугаар байрт хоёр сая, тусгай байрт нэг сая төгрөгийн мөнгөн шагнал тус бүр олгоно. 

 Шилдэг бүтээлд дэмжлэг үзүүлэх  
- Бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх байгууллагатай хамтран инновацийн төсөл хэрэгжүүлэх   
- Бүтээлийн зохиогчид зохих журмын дагуу зэхэц ажлын санхүүжилт олгох 
дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.meds.gov.mn/