Дэлхийд

104 настай эмээ хотоо ээрмэлийн утсаар бөмбөгджээ

М.Энхмаа
2015-09-25 14:28

104 настай Грэйс эмээ магадгүй дэлхийн хамгийн хөгшин гудамжны уран бүтээлч байх. Тэрээр ээрмэлийн утсаар уран бүтээл хийдэг группынхны тусламжтайгаар Шотландын хилийн мужийн 46 газрыг ээрмэлийн утсаар чимэглэсэн байна.  

Грейс эмээ утасны бүхээг, гудамжны сандал, замын хашлага гээд олон зүйлийг ээрмэлийн утсаар бүржээ. Тэрээр сонин сэтгүүлийнхэнд өгсөн ярилцлагандаа “ Миний бодлоор ээрмэлийн утсаар бөмбөгдөх энэ санаа дэгээ зүүгээрээ хотоо чимэглэх хамгийн сайхан санаа байсан.” гэсэн байна.

 “Грэйс эмээ биднийг өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа ашиглан ээрмэлийн утсаар хотоо өөрчлөхөд зоригжуулж өгсөн." хэмээн ээрмэлийн утсаар уран бүтээл хийдэг группын нэгэн гишүүн ярьжээ.