Дэлхийд

Дэлхийн хамгийн урт шилэн гүүр Хятадад баригджээ

М.Энхмаа
2015-09-28 10:48

БНХАУ-ын Хунань мужийн “Shiniuzhai” Үндэсний Геологийн цэцэрлэгт хүрээлэнгийн дотор байрлах хуучны модон гүүрийг шилэн гүүрээр сольсон байна. 

180 метрийн өндөрт 300 метр үргэлжлэх энэхүү гүүр нь өндөр уулсын хооронд баригдсан хамгийн урт шилэн гүүр ажээ. Гүүрний шалыг 25мм-ын зузаантай хоёр давхар шилээр хийсэн бөгөөд энэ нь цонхны шилийг бодвол  25 дахин бат бөх, сайжруулсан шил юм байна.