Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар танавал 250 сая төгрөг хэмнэнэ
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 гаруй тэрбумаар тасраад байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд төсөвт хэмнэлт гаргахаар төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувиар 3 сарын турш танах үүрэг өгсөн билээ. Төрийн өндөр албан тушаалтнууд гэдэгт улс төрийн томилгоогоор төрийн өндөр албан тушаалд очсон 224 хүн багтаж байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын 3 сард авах нийт цалингийн хэмжээ 831,485,655 төгрөг
болж байгаа бөгөөд үүнээс 30 хувийг нь танахаар 249 сая 445 мянган төгрөг төсөвт хэмнэх ажээ.
Төрийн өндөр албан тушаалтнууд гэдэгт доорх албан тушаалын хүмүүс харьяалагдах ажээ. Үүнд,
ТӨ- I Ерөнхийлөгч
ТӨ- II УИХ-ын дарга, Ерөнхий сайд,
ТӨ- III УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
ТӨ- IV /99хүн/- УИХ-ын гишүүд, Засгийн газ-рын сайд нар, Улсын Ерөнхий прокурор, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нийс-лэлийн Засаг дарга бөгөөд Улаан-баатар хотын захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор, АТГ-ын дарга,
ТӨ- V /68хүн/- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нар, аймгийн Засаг дарга нар, Төрийн албаны зөвлөлийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, ХЭҮК-ын дарга, СЕХ-ны дарга, АТГ-ын дэд дарга
ТӨ-VI /50 хүн /- Дэд сайдууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, УИХ-ын даргын зөвлөхүүд, Ерөнхий сайдын зөвлөхүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүд, Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, Үндэсний статистикийн газрын дэд дарга, ХЭҮК-ын гишүүд, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга тус тус багтаж байгаа юм байна.