Дэлхийд

NASA: Ангараг гариг дээр ус олджээ

trends.mn
2015-09-28 23:12

АНУ-ын сансар судлалын институц NASA-гаас "28-нд шинжлэх ухааны том нээлт зарлана, NASA TВ дээр сувгаа тохируулаарай" хэмээн жиргэснээс хойш юуны тухай зарлал болох талаар харь гаригийн амьтан, улаан нүдэн дээрх гараг дээр ус олдсон байх гэх зэрэг янз бүрийн таамаг яригдаж байсан билээ. 

Ус буюу амьдрал тэтгэгч H2O олдвол уг гариг дээр амьдрал эрт юм уу эдүгээ оршин байсан, байх магадлалыг нэмэгдүүлэх асар том нээлт болно гэж сансар судлаачид үзэж байв. Харин дөнгөж сая хийсэн мэдэгдэлдээ NASA-гийн судалгааны баг энэ таамгийг баталж,  шингэн урсгал усны баталгаа олсон гэж мэдээллээ. Шингэн ус байгаа гэдэг нь шууд урсгал ус ажиглаж чадсан гэсэн үг биш. Перхлорит буюу эрдэс агуулсан усны нэгдлийн үүсгэдэг багц судал дулааны улирлаар ажиглагдаж, хүйтний улирлаар алга болж байгаагаас гаргасан дүгнэлт юм.

Энэ мэдээллийн хамгийн сэтгэл хөдлөм хэсэг бол Ангараг гараг дээр амьдрал оршин байх магадлалтай гэсэн хэсэг. Ж.Грансфе, NASA