Дэлхийд

Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том 3D хэвлэх үйлдвэр Сингапурт нээгдлээ

Bolor Rose
2015-09-29 08:46

Даваа гарагт Сингапурт Зүүн өмнөд Азидаа хамгийн том 3D хэвлэлийн үйлдвэр нээлтээ хийлээ. Ultra Clean Holdings (UCT) компанийн удирдах уг үйлдвэр сансрын болон эрүүл мэндийн салбарт жирийн хэрэглэгч болон бизнес хэрэглэгчдийн аль алинд бүтээгдэхүүн нийлүүлж ажиллах  бөгөөд  алт, хүрэл,  шаазан гэх мэт 17 төрлийн  үнэт металлыг  3D хэвлэх зориулалттай ажээ. Хувь хүмүүс болон жижиг компаниуд i.materialise.com.sg –ээр 3D хэвлэлийн эхээ явуулж, хэвлүүлж авч болох юм байна.

Сингапурын засгийн газрын хувьд 3D хэвлэлийн салбарыг олон улсын үйлдвэрлэлийн салбарт Сингапурын байр суурийг бэхлэх гол салбар гэж үзэж анхаарлаа хандуулж ирсэн.  Уг засгийн газар 2013 онд 3D хэвлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд 5 жилийн хугацаанд  500 сая сингапур долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдэж байсан билээ.