Дэлхийд
БНХАУ-ын дарга Ши Жинпиний НҮБ-ийн Ерөнхий Ассемблэйн гол хэлэлцүүлэг дээр хэлсэн үгээс онцлох 3 гол амлалт

2015-09-29 09:09
БНХАУ-ын дарга Ши Жинпиний НҮБ-ийн Ерөнхий Ассемблэйн гол хэлэлцүүлэг дээр үг хэлж, энх тайвнаар зэрэгцэн орших, үндэстэн хоорондын найрамдалт харилцаанд уриалахын сацуу Хятад улс цаашдын дэлхийн дэглэм, дэг журмыг сахин хамгаалахад цэрэг зэвсгийн идэвхитэй оролцоо хийх бодлоготой байгааг гурван амлалтаар дамжуулан дохиоллоо.
Түүний хэлсэн үгээс онцлох 3 гол амлалт:
- Хятад-НҮБ-ийн хамтарсан Энх Тайван Хөгжлийн төлөөх сан байгуулж, 10 жилийн хугацаанд 1 тэрбум доллароор санхүүжүүлэх
- Байнгын ажиллагаатай энх тайвны цэргийн анги байгуулж , 8000 цэрэг бэлэн байдалд байлгах
- Ирэх 5 жилд Африкийн Холбоонд 100 сая төгрөгийн цэрэг зэвсгийн буцалтгүй тусламж үзүүлэх