УИХ-ын намрын чуулганы нээлт пүрэв гарагт болно
Өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 10-р сарын 1,2-ны өдрүүдэд нам, эвслийн бүлэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг баталсан байна.
10-р сарын 1-ны буюу пүрэв гарагийн 09.00 цагаас УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт болох ажээ. Чуулганы нээлтийн дараа 10.00 цагаас УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болох бөгөөд 14.00 цагаас үргэлжлүүлээд байнгын хороо хуралдах юм байна.
Үүнд:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал
Монгол УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Монгол УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх
Мөн 10-р сарын 2-ны буюу баасан гарагийн 09.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт гарсан байна.
Үүнд :
- Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал
- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх
- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх
- Монгол улсын төрийн цэргийн бодлогын үнпсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/