Телевизийн аналоги системийн станцуудыг унтрааж дуусахад цөөн хоног үлджээ

Хуваарийн дагуу одоогоор Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Төв, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Булган аймгийн бүх сумдын аналоги системийн дахин дамжуулах станцуудыг бүрэн унтраагаад байгаа аж.
Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймгийн зарим сумдууд болон Улаанбаатар хотын зарим газрын аналоги системийг дахин дамжуулах станцуудыг 10-р сарын 5-ны өдөр унтраах ажээ. Мөн Ховд аймгийн Үенч сумын тоон станц гэмтэлтэй байгаа тул засагдахыг нь хүлээж байгаа юм байна. Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраасан байдлыг эндээс харна уу. Улаанбаатар хотын аналоги системийг дахин дамжуулах станцуудыг унтраасан байдлыг хүснэгтээр харуулж байна.