Нийгэм

“Японд суралцуулах мэдээллийн яармаг -2015” болно

Bolor Rose
2015-09-29 10:14

 “Японд суралцуулах мэдээллийн яармаг-2015”  Монгол-Японы  төвд 10 дугаар сарын 10,11-нд болно.   Яармагийн үеэр Японд суралцах хүсэлтэй хүмүүст тус улсын шилдэг их сургуулиудыг танилцуулж мөн  Японы засгийн газрын тэтгэлгийн  талаар мэдээлэл өгөх юм байна. Яармагт Японы Аояма Их Сургууль, Иватэ Их Сургууль, Коочи Их Сургууль, Кэйо Их Сургууль, Нагоя Их Сургууль,  Оосака Их сургууль, Тоокай Их Сургууль гэхчлэн   шилдэг их дээд сургуулиуд оролцох ажээ.